Гадаадын иргэд Украины армид алба хаахыг зөвшөөрсөн хуулийг дээд Рада нь баталжээ. Тэгэхдээ гадаадын сайн дурынхантай холбоотой бүх асуудлыг энэ хуулиар бүрэн шийдэж чадахгүй аж.Гадаадын иргэн болон харьяалалгүй хүмүүс Украины Зэвсэгт хүчинд алба хааж болохыг энэ хуульд тусгасан байна. Одоо бол урьд нь шүүхээс ял шийтгэл хүлээж байгаагүй, Украины нутаг дэвсгэрт хууль ёсоор орж ирсэн гадаадын хүмүүс армид алба хааж болох аж. Тэд Украины ард түмний төлөө үнэнч зүтгэхээ илэрхийлж тангараг өргөхгүй, хууль дүрмийг сахиж, албан үүргээ биелүүлээд л явж байхад болох гэнэ. Түүнээс гадна жагсаалын цэрэг, түрүүч, ахлагчаас дээш цол авахгүй, офицер болъё гэвэл Украины иргэн байх шаардлагатай юм байна.Гадаадын иргэдийг тэгэхдээ хоёр сарын хугацаанд туршиж үзнэ. Энэ үед нь Украины гэрээт цэргийн алба хаагчийн адилаар тэдэнд хандана.