Иракийн Агаарын цэргийн хүчний цохилтод өртөж “Исламын улс”-ын тэргүүн Абу Бакр аль-Багдади шархаджээ. Түүнчлэн Иракийн баруун зүгийн Анбар мужид авто цуваанд агаараас цохилт өгөхөд түүний гурван орлогч нь амь үрэгдсэн аж.Аль-Багдади шархадлаа гэх мэдээ анх дуулдаж буй юм биш. Сири, Иракийн залгаа хил дээр Өрнөдийн эвслийн хүчин агаараас цохилт өгөхөд “Исламын улс”-ын удирдагч шархадсан гэх чимээ энэ оны гуравдугаар сард сонсогдож л байж. Түүний толгойг АНУ 10 сая ам.доллараар үнэлээд буй юм.