Эрчүүдэд зориулсан Америкийн “Playboy” сэтгүүл ирэх оны гуравдугаар сараас шалдан эмэгтэй хүний зураг нийтлэхээ болих гэнэ. Уг сэтгүүлийг үүсгэн бий болгосон 89 настай Хью Хефнер ийм өөрчлөлт хийхийг зөвшөөрсөн аж. Тэгэхдээ сэтгүүлийн цаасан дээр хэвлэгдэх хувилбар нь “өдөж сэдсэн шинж чанараа” хадгалах ч огт хувцасгүй эмэгтэй хүний зургийг тавихгүй юм байна. “Playboy” сэтгүүл нь дэлхийд танил болсон брэнд юм. Анхны дугаар нь 1953 оны арванхоёрдугаар сард 51.000 ширхгээр хэвлэгдсэн байна. Түүнийг одоо дэлхий дахинд янз бүрийн хэлээр гаргаж байгаа. Орос хэлээр 1995 оноос хэвлэгдэж буй.