1937 онд Хятадын Нанжин хотод үйлдсэн яргаллынх нь тухай баримтыг Дэлхийн өвийн жагсаалтад ЮНЕСКО оруулбал тус байгууллагын санхүүжилтэд оролцохоо Японы эрх баригчид больж магадгүй байна. “Энэ харамсалтай шийдвэрт хэрхэн хандаж болох бүх хувилбарыг бид судалж байна” гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүгэ хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ. Хятадын танилцуулсан баримтад түүхийг гуйвуулж, нэг талын мэдээлэл өгсөн гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг өөрчлөхийг цаашдаа тууштай шаардахаар төлөвлөж буйгаа ч Японы тал нуусангүй.