Урьд нь эмчлүүлж байсан хүн дахин титэм вирусийн халдвартай гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн явдал Өмнөд Солонгост тохиолджээ. Энэ хүн тусгаарлах арга хэмжээ аваагүй байхад эмнэлгийн бусад өвчтөнд ойртсон аж.Энэ оны тав, зургадугаар сард Өмнөд Солонгост титэм вирусийн халдвар дэгдэж 186 хүн өвчилсний 36 нь нас барсан юм. Түүнээс хойш шинэ тохиолдол гараагүй болохоор энэ халдварыг намжлаа гэж үзэж байжээ. Энэ халдвар авсан хүнд эхний үедээ онцгой шинж тэмдэг илэрдэггүй аж. Дархлаа султай, уушги нь үрэвсэж, бөөрний дутагдал, цусан дахь саахарын хэмжээ ихсэх зэрэг өвчтэй хүмүүс халдвар авах өндөр магадлалтай юм байна. Ойрхи Дорнодод халдвар авагсдын 40 хувь нь нас барж байдаг бол энэ үзүүлэлт Өмнөд Солонгост 18 орчим хувьтай байжээ.