Иерусалим хотноо Израилийн гурван иргэн хүйтэн зэвсэг хэрэглэсэн довтолгоонд хоёр ч удаа өртөж шархадсан аж. Энэ хэргийг цагдаагийн штабын дэргэд Арабын алан хядагч үйлджээ. Түүнийг цагдаа нар буудан хороосон хэмээн Израилийн цагдаагийн албан ёсны төлөөлөгч Микки Розенфельд мэдээлсэн байна. Бас Зүүн Иерусалимд хоёр араб эр хутга барьж хоёр израиль руу дайрч хүнд шархдуулсан гэж тэрбээр хэлсэн аж.
Розенфельдийн хэлснээс үзвэл дугуйтай явж байсан Израилийн өсвөр насны хүүхдийг Арабын алан хядагч хутгаар бас хүнд шархдуулсан гэнэ. Энэ нь аравдугаар сарын 12-нд хутгаар зэвсэглэн дайрсан гурав дахь тохиолдол аж. Хилчин цэрэг рүү дайрсан палестин эрийг Израилийн цагдаа нар өглөөгүүр хотын захад буудаж орхижээ.Аравдугаар сар гарсаар Иордани голын баруун эрэг хийгээд Зүүн Иерусалимд байдал эрс хурцадсан гэнэ. Энэ сарын 1-нд нэг гэр бүлийн хоёр израилийг Баруун эрэгт явж байхад нь машин дотроос буудан хороосон байна. Дөрөвний орой мөргөл хийхээр явж байсан хоёр израилийг 19 настай палестин залуу алжээ. Сүүлийн нэг долоо хоногт хутгаар зэвсэглэсэн палестин хүмүүс 20 гаруй израилийг шархдуулсан аж.