Хүний эрхийг хамгаалагч Турпакай Олфат амь үрэгдсэнийг Афганистанд тусламж үзүүлэх НҮБ-ын салбар нотлов. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хатагтай Олфатын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлээд, уг гэмт хэргийн нөхцөл байдлыг шуурхай, сайн шалгаж, гэмт этгээдийг илрүүлж, хариуцлага хүлээлгэхийг Афганистаны эрх баригчдад уриаллаа.
Дэлхийн дахины байгууллагын ажилтнуудад хүч хэрэглэх нь олон улсын хүмүүнлэгийн эрхийг зөрчсөн үйлдэл болохыг НҮБ-ын ерөнхий нарын бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак сануулжээ.Хатагтай Турпакай Олфатыг Кандагарт энэ сарын 12-ны даваа гаригт ажил руугаа явж байхад нь үл мэдэгдэх этгээдүүд гал нээчихээд мотоциклиор давхиад явчихсан бололтой. Энэ хэргийн шалтгааныг тодруулж чадаагүй, хариуцлагыг одоогоор хэн ч өөртөө хүлээгээгүй байгаа аж.