АНУ-ын Юта муж улсын Солт-Лейк-Сити хотод аюулгүй байдлын асуудлаар болсон бага хурлын үеэр Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооны гишүүн, БНН-ын Крис Стюарт үг хэлэхдээ Аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноуденийг түүхэнд Америкт хамгийн их хохирол учруулсан урвагч, түүний талынхан ямар уршиг тарьснаа ухаарахгүй л байна гэж үздэгээ илэрхийлсэн байна.
Дэлхийн олон орон, тэр дундаа Европ, Ази, Өмнөд Америкийн холбоотнуудынхаа удирдагчдын утасны яриаг Үндэсний аюулгүй байдлын агентлагийнхан нууцаар чагнасан шуугиант явдал энэ бага хуралд оролцогчдын анхаарлын төвд байжээ.Дээрх агентлагийн нууц объектын захирал Дейв Уинберг энд хэлэхдээ, манай шийдвэр гаргагчид улс орондоо учирч болзошгүй аюулыг зайлуулахын тулд дайснаа юу хийж буйг нь мэдэхийг хүсдэг юм. Цахим орон зайд бидэнд хохирол учруулахаар завдаж буй этгээдийг хуурах хэрэгцээ ч тэдэнд байдаг гэсэн байна. “Ам султай хүн тагнуулчдад олз болдог” гэж тэрбээр нэмж хэлсэн аж.