Оросын Агаар-сансрын хүчин “Исламын улс”-ын алан хядагчдад цохилт өгөөгүй байгаа районд байрлаж буй Сирийн сөрөг хүчний отрядуудад АНУ зэвсэг нийлүүлж байна гэж Ирак, Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа хүчний командлалын албан ёсны төлөөлөгч, хурандаа Стив Уоррен сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ. Босогчдод өгч буй байлдааны хэрэгслийнхээ эхний хэсэг болох 50 тонн ачааг АНУ-ын онгоцнууд өнгөрсөн өдрүүдэд шүхрээр хаяж өгсөн аж. Эдгээр зэвсгийг Сирийн босогчид Оросын онгоцнуудын эсрэг ашиглах юм биш биз гэж асуухад Уоррен “Зэвсэг хаясан районд Оросын цэргийнхэн байхгүй” гэсэн хариулт өгчээ.“Исламын улс”-ын дайчидтай тэмцэж буй Сирийн сөрөг хүчинд АНУ тусалж байгаа гэж хурандаа онцолсон байна.