АНУ-ын Нью-Йорк муж улсын Нью-Хартфорд хотод өнгөрсөн ням гаригийн орой 19 настай Лукас Леонард, түүний дүү 17 настай Кристофер хоёрыг мөргөл үйлдэхийг шаардаж хүч хэрэглэж зодсон байна. Тус хотын цагдаагийн байгууллагын ажилтны ярьснаар бол тэр хоёрыг үйлдсэн хэргээ хүлээж, уучлалт хүсэхийг шаардаж хэдэн цагийн турш элдэвлэсэн аж. Хоёр залуугийн гэдэс, бэлэг эрхтэн, бүсэлхий, гуя нь шархаджээ. Тэднийг эцэг, эх, эгч нь төдийгүй хань хамаагүй дөрвөн хүн оролцон зодож нүдсэн аж.
Маргааш нь том хүүгээ аав, ээж нь эмнэлэгт аваачсаны дараа цагдаа нар мөрдөн шалгаж эхэлсэн байна. Харамсалтай нь тэр хүү амьсгал хураажээ. Бага хүүгээ хаана байгааг эцэг, эх нь нууцалж байсан ч сүмийн хоёрдугаар давхарт байхад нь олж эмнэлэгт хүргэж өгөн аж. Эцэг, эх, охин болон нөгөө дөрвөн этгээдийг хүний амь хороосон, хүч хэрэглэсэн гэх үндэслэлээр баривчилжээ. Сэжиглэгдэгчид өөрсдийгөө буруутай гэж үзэхгүй байгаа гэнэ.