Орос, Америкийн цэргийнхэн цахим бага хурал хийж Сирийн нутаг дээгүүр нислэг хийх үеийн аюулгүй байдлынхаа асуудлыг ярилцав. Ийм яриа гурав дахь удаагаа болсон нь энэ. “Хожим гарах баримт бичгийн гол асуудлуудаар байр суурь ойр байгааг тэмдэглэлээ. Талуудын цаашдын үйл ажиллагааны дэг жаягийг тохиролцлоо” гэж Оросын Батлан хамгаалах яамны Хэвлэл, мэдээллийн алба мэдээлэв.Дамаскийн хүсэлтээр Орос улс өнгөрсөн сарын эцсээр Сирид алан хядагчдын байрлалд цэгийн цохилт өгч эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд алан хядагчдын командлалын байр, зэвсгийн агуулах, бэлтгэл сургуулилалт хийдэг лагериуд болон дэд бүтцийн 500 шахам объект устгажээ. Түүнээс гадна Оросын хөлөг онгоцнууд Каспийн тэнгисийн уснаас далавчит пуужин 26-г харваж байгаа оносон байна.