Какаоны үйлдвэрлэл буурч эхэлсэн тул шоколад, кофе илүү үнэтэй болох нь
Дэлхий нийтийн какаоны хэрэглээний 70 орчим хувийг хангадаг Баруун Африкт цаг агаарын гамшигт үзэгдэл, халдварт өвчин нүүрлэсний улмаас сүүлийн хоёр жилд какаоны үнэхоёр дахин өсөөд байна. Өөрөөр хэлбэл, ургац их хэмжээгээр хомсдож, нийлүүлэлт хязгаарлагдсан нь үнэөсөх гол шалтгаан болсон аж. Олон улсын какао үйлдвэрлэлийн байгууллагын мэдээлснээр, өнөөгийн байдлаар нэг тонн какао 7380 ам.доллар болжээ.
2025-07-28
Солирын борооны оргил үе ирэх сарын 12-13-нд тохионо
Персейд хэмээх одны аймгийн солирын бороо жил бүрийн долоо, наймдугаар сарын тодорхой мөчлөгт урт, богино хугацаанд “орж”, хүн төрөлхтөнд сансар огторгуйн гайхамшигт үзэгдлийг толилуулдаг гэнэ. Энэжилийн хувьд Персейдийн солирын борооны үзэгдэл долоодугаар сарын 17-ноос наймдугаар сарын 23 хүртэл үргэлжилж, оргил үе нь ирэх сарын 12-13-нд тохиохоор байгааг шинжлэх ухааны байгууллагуудаас мэдээлж байна.
2025-07-28
ФОТО: Универсиадын жүдо бөхийн төрөлд Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртэв
ХБНГУ-ын Рейн-Рур бүс нутагт энэсарын 16-нд эхэлсэн Дэлхийн оюутан залуусын зуны универсиад наадам өчигдөр өндөрлөв. “Бид нэг” уриатай тус наадамд 113 орны оюутан залуус спортын 20 гаруй төрлөөр хурд, хүчээсорин өрсөлдсөнөөс жүдо бөхийн 60 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртлээ.
2025-07-28
Монголын бурхны шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын институц ба Бат-Оршил өргөх ёслол
Ордны дотор их буу гурван удаа тавьж, нижигнэн түжигнэхэд ордны дотор байсан зарим аймтгай шадар хүмүүс нь цочиж уулга алдаж бархирна. Энэ уулга алдах гэдэг нь үнэнгүй худал бөгөөд Богдод таалагдахын арга болно. Богд, эх дагинын хамт Очирдара гэдэг дуганд ороод хойш явж төрийн ордонд орж очив. Төрийн ордонд бараалхан орох эрх бүхий ихээхэн хутагт хувилгаад, хан, ван, бээл бээс гүн, засаг тайж нар цөм дагалдан орцгоов. Эрх, хувьгүй түшмэл, бичээс над дэмий л гадна хүлээн чичирч, төрийн ордны үүдэнд хүрч юм үзэх гэх ба ийш тийш явъя гэвч, бургас мод барьсан хаалгач лам, цагдаа нар хориглож донгодох ба бургас модны хишиг хүртэх учир явж хөдөлж чадахгүй, ямар ч хэрэггүй дэмий чичрэлдэн, хэзээ ёслол тарахыг хүлээж байх нь тэр үеийн дээд, доодын эрх тэгшгүй байдал илэрхий мэдэгдэнэ.
2025-07-28
Хүчтэй салхи, аадрын улмаас 116 айлын гэр нурж, зарим газартцахилгаан тасрав
Өнгөрсөн пүрэв гарагт ихэнх нутгаар салхи хүчтэй салхилж, зарим газарт борооны өмнө секундэд 24-33 метрт хүрч ширүүсэн, салхилсны улмаас нийслэл, орон нутагт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларч, цахилгаан тасарсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төвийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт айлын гэр, байшин нурсан дуудлага онцгой байдлын газарт бүртгэгджээ.
2025-07-28
Усны сүлжээ багатай газруудад нөөц нэмэгдүүлэх байгууламж барина
Усны нөөцийг нэмэгдүүлэх, байгалийн хуримтлал үүсгэх “333 нуур” санаачилгын хүрээнд томоохон хоёр ажил хэрэгжүүлж эхэлснийг Усны газраас мэдээлэв. Нэгдүгээрт, усны сүлжээ багатай, ууршилт ихтэй бүс нутгуудад MAR систем буюу газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх байгууламж байгуулахаар байршил тодорхойлох судалгаа хийж буй гэнэ. Энэ системийн туршилт амжилттай болсон бөгөөд эхнийхийг нь Багануурт суурилуулжээ.
2025-07-28
Кэндогийн Ази бүсийн нээлттэй тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ
Хонконгод энэ сарын 25-27-нд зохион байгуулсан 18 дахь удаагийн кэндогийн Ази бүсийн нээлттэй тэмцээнд Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ. Тодруулбал, Монголын кэндогийн холбооны клубүүдийн шилдэг тамирчдаас бүрдсэн 11 хүнтэй баг тус тэмцээнд хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс 6-9 насны төрөлд Б.Сэцэн мөнгө, 10-13 насны төрөлд М.Сүлд-Од алтан медалийн эзэн болсон байна. Мөн тус насны ангилалд Г.Есөн-Эрдэнэ “Дайчин тамирчин”- аар шалгарчээ.
2025-07-28
Байгалийн гамшгийг хиймэл оюунаар эрт илрүүлэх цогц системтэй болжээ
БНХАУ-ын Шанхай хотод болж буй Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал (WAIF)- ын нээлтийн үеэр Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селестэ Сауло, Өмнөд хөршийн Цаг уурын албаны дарга Чен Зенлин нар манай улсын цаг уурын байгууллагад дэвшилт шийдэл бүхий өндөр хүчин чадалтай цогц системийг гардуулан өгчээ.
2025-07-28
“Барс” зах, “Өөжинмед” эмнэлэгт гал гарчээ
Баянгол дүүргийн XX хороонд байрлах “Барс 2” худалдааны төвд өнгөрсөн баасан гарагт гал гарчээ. Дуудлагын дагуу 19.01 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 26, 14, 18, 29 дүгээр ангийн 40 алба хаагч, 10 автомашинтайгаар ажиллан 19.53 цагт тархалтыг зогсоож, 22.18 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна. Тус төсвийн гурван барилгын зүүн талынх нь дээвэр, доторх эд зүйл шатжээ.
2025-07-28
“Тэрбум мод”-ны тоо гүйцээх хийрхэл
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, судлаач, доктор С.Амгаланбаатар “Монголчууд модны экологийн үнэ цэн, үйлчлэлийг их ярьдаг. Нэг ширхэг мод амьдралынхаа туршид төдөн сая төгрөгөөр үнэлэгдэхүйц хүчилтөрөгч ялгаруулж, төчнөөн хэмжээний усыг эргэлтэд оруулна гэхчлэн маш нарийн тооцоо, статистик дурдаад, бие биедээ мод тарихыг дуу нэгтэй уриалдаг. Гэхдээ энэ нь тийм ч амар зүйл биш. Мод ийм их хэмжээний үйлчлэл үзүүлэхийн тулд эхлээд амжилттай ургах, дараа нь урт удаан амьдрах ёстой. Үүний тулд эхний жилүүдэд тасралтгүй арчилж, бөөцийлөх шаардлагатай, мөн тэр хэмжээгээр “их”-ийг өгөх ёстой. Бид “Мод бол ус цэвэршүүлэгч, үйлдвэрлэгч” гэдэг. Гэхдээ тэр амьдралынхаа эхний үеүдэд ус хэрэглэгч гэдгийг мартаж болохгүй. Тиймээс хаа хамаагүй, таарсан газартаа мод, бут тарих нь үр дүнгүй. Аливаа газарт мод тарихдаа анхаарах хамгийн чухал зүйл нь нэгдүгээрт, усны хангамж, хоёрдугаарт, бүс нутгийн хөрс, уур амьсгалын онцлог” хэмээн анхааруулж, захиж байв.
2025-07-28
Бөөрөнхий улстөр
Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсныхоо дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д амьдарч буй гэх. Ямартай ч үүнээс хойш тэрбээр чуулганы хуралдаандаа суусангүй, ард түмнийг төлөөлөх гишүүний үндсэн ажлаа хийсэнгүй. Тэр зуурт АТГ түүний хүү О.Тэмүүлэнгийн орлогын эх үүсвэрийг шалгав. Эцгийнх нь биш шүү. Уг нь Л.Оюун-Эрдэнийн жилийн орлогоос давсан мөнгийг хүү нь нэг өдөрт найз бүсгүйдээ зарцуулсан, үүний эх үүсвэр авлигынх мөн үү, үгүй юү гэдгийг л шалгахыг олон нийт шаардсан юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асны хөрөнгө, орлогыг хамтад нь шалгаач гэсэн.
2025-07-28
Маршил Ю.Цэдэнбалын үзэсгэлэн нээгдлээ
Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БНМАУ-ын Маршал, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэн сурталчлах зорилготой үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2025-07-28
Урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай хүнсний 60 үйлдвэр байна
Монголын мянганы сорилтын сангийнхан “Шүүн тунгаая” нийгмийн нөлөөллийн аян өрнүүлж, Улаанбаатар хот дахь үйлдвэрүүдийг хаягдал усаа урьдчилан цэвэрлэхийг уриалсаар байна. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай буюу их хэмжээний бохирдолтой ус ялгаруулдаг 60 үйлдвэр нийслэлд бий гэнэ. Үүний 31 нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, 14 нь гурил, нарийн боовны, ес нь согтууруулах ундаа болон ус, ундааны, зургаа нь сүү, сүүн бүтээгдэхүүнийх аж. Эдгээрээс биологийн урьдчилсан цэвэрлэгээ хийх шаардлагатай томоохон үйлдвэр найм бий. Тэдгээр нь нийт хаягдлын 75 хувийг бүрдүүлдэг юм байна.
2025-07-28
Хар тамхины хяналт шалгалтын үеэр залуусын дунд танил болсон хүмүүс ч баригджээ
Засгийн газрын тэргүүн гэнэт ухаан оров уу, яав. Хар тамхитай тэмцэх бие даасан тусгай алба байгуулж, чадавхжуулах, гадаад улсын энэ төрлийн байгууллагатай хамтран ажиллах талаар Засгийн газрын хуралдаанаар ярьж, холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгөв. Уг нь Засгийн газар хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр гэгчээ олигтойхон мөрдүүлж, хил, гаалийн хяналт шалгалт, тоног төхөөрөмжөө сайжруулахад чиглэсэн санхүү, хөрөнгө мөнгөө түргэн шуурхай шийдвэрлэж, донтогчдыг эмчлэх төв байгуулчихсан бол өдийд ингэж тусгай алба байгуулна гэж ярьж суухгүй байсан биз.
2025-07-28
Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавив
УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг баталсан билээ. Уг тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэгчилсэн хориг тавилаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд тэрбээр нэгдүгээрт, тус аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах, хоёрдугаарт, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хориг тавьсан аж.
2025-07-28