Reuters агентлагийн мэдээлснээр баасан гарагт шилжих шөнө Израилийн засгийн газар Газа хотыг бүхэлд нь эзлэх Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн шийдвэрийг баталжээ.
Одоогийн байдлаар Израилийн арми Газын зурвасын 75 хувийг хяналтдаа аваад байгаа. Дээрх төлөвлөгөө нь ХАМАС-ыг бүрмөсөн бут ниргэх зорилгод хүрэх магадлал багатайшийн зэрэгцээ барьцааны амьд үлдсэн хүмүүсийг эрсдэлд оруулна гэж Израилийн олон хүн үзэж байна.
“Times of Izrail" сонины мэдээлснээр, уг цэргийн ажиллагаа нь 800,000 орчим хүн амьдардаг Газа хотыг иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болох байх.
Засгийн газрын хуралдааны дараа Нетаньяхугийн албанаас "Израилийн батлах хамгаалах хүчин байлдааны бүсээс гадуурх энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ Газа хотод хяналт тогтооход бэлтгэнэ" гэж мэдэгджээ.
Мэдэгдэлд Газын зурваст дахь дайныг зогсоох зарчмуудыг, тухайлбал ХАМАС-ыг зэвсэггүй болгох, амьд болон үхсэн бүх барьцаалагдсан хүмүүсийг буцааж авчрах, Газын зурвасыг цэрэггүй бүс болгох, Газын зурвас дахь аюулгүй байдлыг Израилийн хяналтанд байлгах,тус бүст Хамас ч биш, Палестины эрх баригчид ч биш өөр иргэний засгийн газар орших зэрэг нарийвчлан тусгасан байна.
Израиль улс 20 жилийн өмнөх шигээ (1967-2005) зурвасыг бүхэлд нь хяналтандаа авах гэж байна уу гэсэн сэтагүүдчийн асуултанд Израилийн Ерөнхий сайд "Бидэнд Газыг өөрсөддөө үлдээх хүсэл байхгүй. Бид аюулгүй байдлын хүрээтэй байхыг зорьж байгаа бөгөөд зурвасыг удирдах гээгүй. Зурвасыг бидэнд заналхийлэлгүйгээр, Газын ард түмнийг сайн сайхан амьдралаар хангаж зөв удирдах Арабын хүчинд өгөхийг хүсч байна. Хамастай бол энэ нь боломжгүй зүйл" гэж хариулжээ.
Нетаньяху Газын зурвасыг эзлэхээр зэхэж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрээ нууцалсан мэдээлэл цацагдсан.
Үүний зэрэгцээ, Израилийн зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Эйял Замир Газыг бүрмөсөн эзлэхийн эсрэг байгаа бөгөөд энэ долоо хоногт түүний Нетаньяхутай хийсэн уулзалт ширүүн уур амьсгалд болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна. Замирын үзэж буйгаар Газыг бүрэн эзлэх нь Израилийн армид урхи болно гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Гэсэн ч уулзалтын дараа Нетаньяхугийн хэвлэл мэдээллийн албанаас Израилийн арми Засгийн газрын аливаа шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж батлав.
Израйль Палестины газар нутгийг эзэлсэн явдлыг дэлхийн ихэнх улс орнууд буруушаадаг.
Өнгөрсөн долдугаар сард Олон улсын шүүх Израйль Палестины еврейн сууршлыг аль болох хурдан татан буулгаж, эдгээр нутаг дэвсгэр болон Газын зурвасаас гарах ёстой гэж үзсэн юм.