 Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу намууд энэ онд багтаан дүрэм, хөтөлбөр, бүтцээ өөрчлөн Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Үүний дагуу АН, МАН-ынхан үндсэн дүрмийн өөрчлөлтөө боловсруулж буй юм.
Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу намууд энэ онд багтаан дүрэм, хөтөлбөр, бүтцээ өөрчлөн Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Үүний дагуу АН, МАН-ынхан үндсэн дүрмийн өөрчлөлтөө боловсруулж буй юм.
АН-ын хувьд дүрмийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, орон даяар гишүүд, дэмжигчдийнхээ дунд хэлэлцүүлэг явуулан, саналыг нь сонссон. Одоо үүнийгээ нэгтгэж байгаа юм билээ. Тус ажлын хэсгийнхэн сүүлийн хурлаа энэ долоо хоногт хийх аж. Улмаар энэ сард Үндэсний бодлогын хороо, ирэх сард Их хурлаа хийхээр төлөвлөж буй гэнэ. Дээрх өөрчлөлтүүдийг хэлэлцэхээс гадна АН-ын гишүүд намын даргаа өөрчилж сонгох учиртай. Ерөнхий сайд .Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалын бурууг тус намынхан “хүлээж”, МАН-ын Бага хурлын шийдвэрээр хамтарсан Засгийн газраас “хөөгдсөн” билээ. Үүний дараа Л.Гантөмөр АН-ын даргын ажлаа өгөхөө мэдэгдсэн.
Тэгвэл МАН-ынхан ч бас ирэх есдүгээр сард Их хурлаа хийхээр төлөвлөж буйг ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь мэдэгдсэн. Үүнээс өмнө тэд Бага хурлаа хуралдуулах учиртай. Их хурлаараа тус намынхан Ерөнхий сайд Г.Занданшатарт намын даргынх нь тамгыг атгуулах юм. МАН-ын дүрэм ёсоор сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон ч намын даргын тамгаа хараахан шилжүүлээгүй яваа билээ.
С.Уул
 
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
            