Оюутны универсиад наадамд оролцох тамирчид бэлтгэлээ эхлүүлжээ
ХБНГУ-ын Берлин хотод дэлхийн оюутны спортын 33 дугаар универсиад наадам ирэх сарын 16-24 хүртэл үргэлжилнэ. Тус наадмын тэмцээний салхийг Монголын багаас волейболын эмэгтэй тамирчид хагалж, БНХАУын шигшээтэй Б хэсэгт эхний тоглолтоо өрнүүлэх юм. Берлин хотыг зорих манай тамирчдаас усан сэлэлтийн багийнхан нийслэлд “Кинг таур кинг спорт комплекс”-т, таеквондочид пүмсэ төрөлд анх удаа оролцохоор БНСУ-ын дасгалжуулагчийг урьсан бол ширээний теннисний багийнхан ахлах дасгалжуулагч Д.Цэрэнтогтох, 3x3 сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй, эрэгтэй тоглогчид Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлагад “Мон-Алтиус” дээд сургуулийн зааланд бэлтгэлээ базааж эхэлсэн.
2025-06-26
Бөхчүүд Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг туршиж, бэлтгэл хийв
Монголчуудын хотол олноороо наадан цэнгэдэг эрийн гурван наадам хаяанд ирлээ. Төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглох хүчит бөхчүүд, сурын алтан шар зурхайд цэц сорих эрхий мэргэчүүд, шагайн асар дэрвэтэл уухайлан сум тавих харваачид гал болон нэгдэж, бэлтгэлээ базааж эхэлжээ.
2025-06-26
Теле камерын нэгдсэн төвийг нээв
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг бүрэн хамруулсан теле камерын хяналтын нэгдсэн төвийг энэ сарын 23-нд нээлээ. Тус төв нь хиймэл оюун ухаанд суурилсан системээр замын хөдөлгөөний зөрчлийг бодит цагийн горимоор илрүүлж, мэдээллийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн боловсруулах боломжтой юм. Теле хяналтын нэгдсэн болон есөн дүүрэгт байгуулсан дэд төвүүд нь нийслэлийн Засаг даргын харь¬яанд үйл ажиллагаа явуулж, хот даяар нэг цэгээс удирдах боломжтой гэнэ.
2025-06-26
3х3-ыг тойрсон сагсан бөмбөгийн шинэ зах зээл
“FIBA world cup” тэмцээн Монгол Улсын нийслэлийн төв талбайд ид өрнөж буй. Ингэснээр манай улс “Дэлхийн их дуулга” (World tour), “Эмэгтэйчүүдийн 3х3 олон улсын цуврал” (Women’s series) болон “Дэлхийн цом” (World cup)-ыг зохион байгуулсан анхны улс болж байна. Түүнчлэн 3х3 нь цомхон бүтэцтэй, хаана ч тоглох боломжтойгоос гадна түүний хурдтай өрнөл, сонирхолтой хэв маяг нь медиа компаниудын анхаарлыг татаж, үнэ цэн нь улам өссөөр байгаа юм. Жил бүр энэ төрлөөр 1000 гаруй тэмцээн зохион байгуулагддаг ба 150 гаруй улсын сагсан бөмбөгийн холбооны хөтөлбөрт багтсан аж. Ийнхүү эрчээ авсан 3х3-ын онцлог, түүнийг тойрсон сагсан бөмбөгийн шинэ зах зээлийн талаар мэдээлэл хүргэе.
2025-06-26
Р.БАТХҮҮ: Оргодлууд барьцааны хүмүүсийг “Мод тэвэр” гэж тушаагаад байсан юм билээ
Одоогоос 29 жилийн өмнө буюу 1996 оны нэгдүгээр сард Төв аймгийн нутаг дахь Авдрантын хорих ангийн гурван хоригдол хянагч нараа болон хамт хүмүүжигч нэг бус хүнийг хөнөөн, заримыг нь барьцаалж оргосон нь тухайн үедээ олныг цочирдуулж, айдас түгшүүрт автуулж байв. Тэдний хойноос цагдаагийн байгууллагынхан голлон хөөцөлдөж, буудалцаж хөнөөсөн талаар хэвлэлд бичсэн нь цөөнгүй. Оргодлуудыг халуун мөрөөр мөшгөж, илрүүлэх ажиллагаанд оролцож байсан, өдгөө чөлөөнд байгаа цагдаагийн дэд хурандаа Р.Батхүүтэй ярилцлаа.
2025-06-26
Монгол, Узбекистаны харилцааг иж бүрэн түншлэлд хүргэж ахиуллаа
Узбекистаны Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад энэ сарын 24-25-нд анх удаа төрийн айлчлал хийсэн Шавкат Мирзиёевийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийслэлийн төв талбайд уржигдар орой угтан авсны дараа хоёр орны удирдагчид харилцаа, хамтын ажиллагааны тунхаглалд гарын үсэг зурлаа.
2025-06-26
Шагайн харвааны улсын аваргууд тодорлоо
Үндэсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах 35 дахь удаагийн тэмцээнд 19 аймаг, есөн дүүргийн 108 багийн 860 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат, Монгол Улсын Гарамгай мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай “Галбын зам” ХХК-ийн харваачид хоёр жил дараалан аваргаар шалгарав.
2025-06-26
Хотхоны бага сургууль байгуулах боломж бүрджээ
Орон сууцны хороолол, хотхонд байрлах бага сургуулийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад баримтлах” чиглэл батлагдав. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэх "Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги", "Гэрт ойр сургууль-хамгийн сайн сургууль" арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ чиглэлийг баримтлах юм.
2025-06-26
Ус уух хувь
Саяхан Энэтхэгийн Ахмедабад хотоос Лондон орохоор нисэх хөдөлгөөнөө эхэлмэгц унаж сүйрсэн “Air India” компанийн онгоцоор зорчиж байсан 232 үйлчлүүлэгч, багийн 10 гишүүнээс Британийн иргэн Вишвакумар Рамеш ганцаараа амьд үлдсэн юм. Түүнд 11-ийн А буюу 11 дүгээр эгнээний эхний суудал таарсан байв. “Хамгаалах бүсээ тайлмагц ослын үед гарах хаалгыг хөлөөрөө тийрч нээгээд гадагш гулсан гарсан” гэж 40 настай Рамеш унасныхаа дараа Энэтхэгийн Төрийн мэдлийн DDNews хэвлэлийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна.
2025-06-26
Даваан дээрх Хянган: Аялал жуулчлалын тогтвортой байдлыг дэмжих брэндийг хөгжүүлж байна
Уртын дууны уянгат шуранхай өглөөний манан бүрхсэн Улаанмодын тал нутаг даяар цуурайтаж, цагаан будааны талбайн үзэмжит дүр зураг болон хөгжөөнт андай бүжиг Жалайд хошуунд бие биесээ тодотгон гялалзах агшинд “зун аялахад хамгийн тохиромжтой газар” гэгддэг Рашаан хот нь жилийн дундаж 22 хэмийн сэрүүн уур амьсгалаараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод хөдөө талын цэвэр агаар, ойт газрын тааламжит дулааны аль алиныг мэдрүүлнэ.
2025-06-26