Хятадын Гуандун мужид сүүлийн нэг сарын дотор чикунгунья өвчний 7,000 гаруй тохиолдол бүртгэгдсэний улмаас мужийн эрх баригчид Ковид тахлын үед авсан алхмуудтай төстэй арга хэмжээ авахад хүрчээ.
Чикунгунья вирус нь шумуулаар дамждаг бөгөөд халдвар авсан тохиолдолд халуурах, үе мөч хүчтэй өвдөх, туурах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Эл шинж тэмдгүүд нь заримдаа хэдэн жилийн турш үргэлжилэх явдал байдаг.
Харин вирус хүнээс халдварладаггүй, өдрийн цагаар идэвхтэй байдаг Aedes төрлийн шумуулаар дамждаг. Эл шавьж нхүмүүсийн байшингийн ойролцоо амьдардаг бөгөөд тогтсон ус, цэцгийн сав, хувин, ус зайлуулах хоолойд өндөглөдөг аж. - .
Чикунгуньягийн дэгдэлт Өмнөд болон Зүүн өмнөд Ази, түүнчлэн Африкт нэлээд түгээмэл байдаг ч Хятадад вирус ховор тохиолддог.
Вирус анх 70 жилийн өмнө Танзани улсад илэрсэн бөгөөд "мушгирах" гэсэн утгатай нутгийн Маконде хэлээр нэрлэгдсэн юм.
Хятадын эрх баригчдын мэдээлснээр, чикунгуньягийн халдвар авсан ихэнх хүмүүст хөнгөн шинж тэмдэг илэрч, өвчтөнүүдийн 95% нь долоо хоногийн дотор эмнэлгээс гарчээ.
Гэхдээ Чикунгунья вирус нь нярай хүүхэд өндөр настан, зүрх судас, чихрийн шижинтэй хүмүүст хүнд тусдаг.
Уг вирусийг эмчлэх арга одоогоор байхгүй ч үхэлд хүргэх нь маш ховор юм.
Тус улсад сайн судлагдаагүй вирусийн дэгдэлт илэрсэн нь эрх баригчдыг бага зэрэг сандаргажээ.
Даваа гарагт хөрш зэргэлдээ Хонконгод анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Эрх баригчид усны нөөц сангуудыг ариутгаж, иргэдийг цэцгийн сав, тогтсон усыг зайлуулах журам гаргаж, биелүүлээгүй хүмүүсийг 10,000 хүртэлх юань (1,400 доллар) торгох гэнэ.
Гуандун, Фошан мужуудын зарим хотуудад 14 хоногийн хөл хорио тогтоожэ.
Мэргэжилтнүүд мөн "заан шумуул" буюу хөхтөн амьтдын цусыг уудаггүй, харин чикунгуньяа тээдэг болон жирийн шумуул барьдаг урт хөлтэй шавьжийг үржүүлэн гаргахаас гадна авгалдайг иддэг загасыг усан санд тавьж байна. Мөн гэр болон албан тасалгаандаа ялаа шумуулны тор хийхийг үүрэг болгожээ.
