Утааны улирал эхлээ ч үгүй байхад 192 хүн угаартаж, тав нь нас барчихлаа
XXI зууны Монголын нийслэлд айл өрхүүдийн дийлэнх нь хөлдөж үхэхгүйн тулд нүүрсээр гал түлдэг билээ. Харамсалтай нь, эл тэмцэл нь ч бас бүтэлгүйтсээр удав. Учир юу вэ гэвэл осгохгүйн тулд түлсэн нүүрс нь эргээд монголчуудыг хоморголон хордуулж, улмаар амь нас, эрүүл мэндийг нь хохироосоор л байна. Эрх баригчдын “сайжруулсан” гэж пиардаж шахсан түлш нь нийслэлчүүдийг 50, 100-гаар нь “устгадаг” болсон
2025-09-25
Нийслэлд 18 хэм дулаан байна
Нутгийн өмнөд хэсгээр үүлшиж, Завхан голын эх, Алтайн өвөр говиор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-09-25
“Хьюстон”-ы лидер ирэх улирлыг өнжинө
Энэ зун К.Дюрантыг авч, хүчээ нэмсэн “Хьюстон” баг улирал эхлэхэд нэг сар орчмын хугацаа үлдээд байгаа энэ цаг үед тун харамсалтай мэдээ сонслоо. Тус багийн холбон тоглогч Ф.Ванвлийт бэлтгэлийн үеэр өвдөгний чагтан холбоосоо гэмтээснээр ирэх улирлыг бүтэн өнжихөөр болж байна. Ингэснээр тус баг холбон тоглогчийн байрлалд өөр тоглогч авах шаардлага үүсэж байгаа юм. Хоёр жилийн өмнө “Рокитс”-т ирснээсээ хойш багийн амжилтыг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогч бол Ф.Ванвлийт билээ. Тэрбээр өнгөрсөн улиралд 14.1 оноо, 3.1 самбар, 5.6 дамжуулалт дунджилсан бөгөөд баг нь “Өрнөд” бүсэд хоёрдугаар байр эзэлж байв.
2025-09-24
Шилдэг нь Н.Йокич
ESPN агентлагийн сэтгүүлчид NBA-ийн багуудын 20 ерөнхий дасгалжуулагчийн дунд хэд хэдэн асуултаар санал асуулга явуулсан байна. Хамгийн чухал буюу лигийн хамгийн шилдэг тоглогчийг нэрлэх асуулгад нийт 19 дасгалжуулагч “Денвер наггетс” багийн Н.Йокичийг хамгийн эхэнд нэрлэжээ. Үлдсэн ганц саналыг “Лос-Анжелес лейкерс” багийн Л.Дончич авсан аж.
2025-09-24
Гурван гол цом хүртсэн 10 шилдэг тоглогч
Францын шигшээ болон ПСЖ багийн тоглогч У.Дембеле энэ жилийн “Алтан бөмбөг”-ийн эзэн болсноор агуу хөлбөмбөгчдийн эгнээнд хөл тавьлаа. Тодруулбал, хөлбөмбөгийн түүхэнд ДАШТ, “Аваргуудын лиг”, “Алтан бөмбөг” хүртсэн ердөө 10 тоглогчийн нэг нь У.Дембеле болж байна.
PS: Европын аваргуудын цом тэмцээнийг давхар тооцов. Мөн тухайн хөлбөмбөгчийн анх удаа “Алтан бөмбөг” хүртсэн оныг орууллаа.
2025-09-24
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
Энэхүү зөвлөмж нь төрийн шийдвэр гаргах явц, бодлого боловсруулах, үйлчилгээ үзүүлэх бүх түвшинд технологийг тэргүүнд тавьж, цаасан шат дамжлагаас татгалзан, төрийн бүх шатанд “Цахимаар түрүүнд (Digital First)” уриалгыг хэрэгжүүлж, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой.
2025-09-24
Дэлхийн шилдэг У.Дембелегийн тухай сонирхолтой баримтууд
2025 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн нэр тодорч, “Алтан бөмбөг” шагналыг Францын шигшээ болон ПСЖ багийн тоглогч Усман Дембеле хүртлээ. Эл нэр хүндтэй шагналыг хүртэх тоглогчийн нэр эцсийн мөч хүртэл нууц байсан агаад санал асуулгаас үзвэл гол өрсөлдөөн У.Дембеле болон “Барселона” багийн залуу од Л.Ямалын хооронд өрнөсөн байна.
2025-09-24
Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгчээ
Улаанбаатар хотын гэр хорооллын бүсийн инженерийн дэд бүтэц, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд дэд төвүүдийг үе шаттайгаар хөгжүүлж буй. Тодруулбал, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархадны хоёр байршилд хэрэгжүүлж байна.
2025-09-24
Б.БАДРАЛ: Бөх хүн жудагтай, шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг байх ёстой
Сонирхогчдын сүмо бөхийн 26 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Тайландын Бангкок хотноо энэ сарын 13-14-нд болсон билээ. Тус тэмцээний насанд хүрэгчдийн хасах 115 кг-ын жинд өрсөлдөж, алтан медаль хүртсэн аймгийн арслан Б.Бадралтай ярилцлаа. Тэрбээр эл тэмцээнд дөрөв дэх удаагаа аваргалсан манай улсын анхны тамирчин юм.
2025-09-24
Зүрх, судасны тусламж, үйлчилгээ 2030 онд 2.6 дахин нэмэгдэх нь
Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны өвчин хэвээр байна. Өнгөрсөн онд эл өвчний улмаас 5789 хүн нас баржээ. Энэ нь нийгмийг айдаст автуулдаг хорт хавдрын шалтгаант нас баралтаас даруй 27 хувиар өндөр байгаа юм. Зүрх, судасны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 36.3 хувь нь 45-65 насныхан байна.
2025-09-24
Нэн ховор амьтны жагссалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнажээ
Монгол орны нэн ховор амьтны жагссалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнажээ. Тодруулбал, Цагдаагийн албанаас энэ оны 08 дугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь бусадтай бүлэглэн Нэн ховор амьтны жагсаалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнаж бусдад зарж борлуулсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаа
2025-09-24
Гомдол, мэдээллийн 60-70 хувь нь халдашгүй эрхтэй холбоотой байжээ
Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтад тус комиссын дарга Д.Сүнжид болон албаныхан, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх олон улсын нийгэмлэгийн Ази-Номхон далайн бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Николь Хогг, ахлах зөвлөх Н.Сатжипанон, Б.Бакланд болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ш.Үнэнтөгс нар оролцсон байна.
2025-09-24
Далайн шуурганы улмаас “Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар” чиглэлийн нислэгийг цуцаллаа
Далайн хүчтэй хар шуурга илиппиний хойд хэсгийг дайран өнгөрчээ. Энэ нь 2025 онд бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхины нэгд тооцогдож буй бөгөөд үүний улмаас олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тэгвэл энэхүү хар салхи, аадар бороо нь Хонконг, Тайванийг чиглэж буй тул орон нутгийн онцгой байдал, цаг уурын байгууллагууд бэлэн байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдрөөс зохион байгуулж, галт тэрэг болон хот хоорондын тээврийн хэрэгслүүдийг зогсоон, сургуулиудыг түр хаах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
2025-09-24
Д.ОЮУНБАДАМ: Төсөв хөгжлийн зорилготойгоо уялдах нь чухал
Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй энэ үед тус баримт бичгийг тойрсон хэлэлцүүлэг ид өрнөж байна. Үүнд улсын төсвийн орлогыг 31.6 их наяд, зарлагыг 32.9 их наяд төгрөг байхаар тусгаж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалтайгаар тооцоолжээ. Уг төслийг тойрсон асуудлаар эдийн засагч Д.Оюунбадамтай ярилцлаа.
2025-09-24