Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны өвчин хэвээр байна. Өнгөрсөн онд эл өвчний улмаас 5789 хүн нас баржээ. Энэ нь нийгмийг айдаст автуулдаг хорт хавдрын шалтгаант нас баралтаас даруй 27 хувиар өндөр байгаа юм. Зүрх, судасны өвчний улмаас нас барсан хүмүүсийн 36.3 хувь нь 45-65 насныхан байна.
Хүн амын 30.5 хувь нь зүрх, судасны өвчтэй. Жил бүр өвчлөл нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байвал 2030 он гэхэд зүрх, судасны тусламж, үйлчилгээ 2.6 дахин нэмэгдэх төлөвтэй байгааг Эрүүл мэндийн яамныхан хэлж буй юм. Ялангуяа УГТЭ-ийн Зүрх, судасны төвийн дангаар үзүүлдэг зүрх, судасны мэс засал 0.87, судсан доогуурх мэс засал 1.45, оношилгоо, эмчилгээ 2.66 дахин нэмэгдэх . Өөрөөр хэлбэл, өвчлөл буурахгүй байвал Монгол Улсын Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилтод тусгагдсан 10 000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 14 болгох зорилтод хүрч чадахгүй байх магадлал өндөр буй нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болжээ. Иймд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас УГТЭ-ийн талбайд Зүрх, судасны төв барихаар барилгын төслийг ловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Ч.Болор