Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам байгуулснаа бүртгүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авсангүй
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 18-нд болж, Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Д.Уламбаярын өргөдлийг буцаахаар шийдвэрлэлээ. Өргөдөлдөө хавсаргасан намын гишүүн гэх 801-ээс дээш хүний 641-ийнх нь мэдээлэл улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаагаас зөрүүтэй, хүчингүй болсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт гаргаж өгсөн нь өргөдлийг буцаах үндэслэл болсон аж.
2023-04-21
Улс төрийн намын тухай хуулийн төслийг дэмжив
Төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөн барьсан тул Тамгын газрынх нь дарга Я.Содбаатар гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн юм. Тэрбээр “Үндсэн хуульд нам, олон нийтийн байгууллага гэж тусгасан байдаг. Тиймээс төрийн бус байгууллагаас тусдаа авч үзэж, нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж тодорхойлсон. Намын бүх шатны байгууллагуудын хуралдах хугацааг тухайлан зааж, биелүүлээгүй бол татан буулгах хүртэл арга хэмжээ авна.
2023-04-21
Хүний эрхийг хамгаалах байдлын үнэлгээ хийлгэх талаар судлахыг даалгажээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх сайд, шат шатны Засаг дарга нарт даалгав. Мөн төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа нарт үүрэг болголоо. Түүнчлэн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулах арга хэмжээ авахыг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанд зөвлөж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
2023-04-20
Цэцийг өөрчлөхөд чиглэсэн ээлжит төсөл
Засгийн газар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө боловсруулж, олон нийтээс санал авч эхлээд байна. Төсөл нь тун цомхон бөгөөд УИХ-ын гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 152 болгохоор тусгажээ. Гэхдээ парламент нэг танхимтай хэвээрээ байна
2023-04-19
Байр суурь: МАН, АН
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжжээ. Уг төслийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм.
2023-04-18
Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол АВИЛГА
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар оролцов.
2023-04-17
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барив
Тухайлбал, намд олгох төрийн санхүүжилтийн хувь, хэмжээ, зарцуулалтыг нь нарийн тогтоож, ил тод болгосноор өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулна гэж үзэж буй аж. Мөн Төрийн тэргүүн намын шинэтгэлийг цогцоор нь, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурь баримталж байгааг тэрбээр тэмдэглэв. Дээрх төслийг боловсруулахдаа Дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас хоёр удаа саналыг нь авчээ.
2023-04-17
Улс төр: МАН, АН
УИХ дахь намын бүлгүүд өчигдөр ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл өглөө. АН-ын бүлгийнхэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярилцсан байна. Эл төслийг Ерөнхийлөгч ойрын үед өргөн барих гэнэ. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар АН-ын байр суурийг нэгтгэх дэд ажлын хэсгийг тус намын гишүүн М.Чимэддорж ахалж буй бөгөөд тэрбээр гишүүдэд мэдээлэл өгчээ.
2023-04-11
Төрийн ордны зүүн талын замыг яах гэж түйвээв
Тэр хэсгийн явган хүний зам засахаар хэмжээнд муудсан байсан билүү. Нийслэлийн хаа сайгүй байгаа, аврал эрсэн замуудын дэргэд харин ч боломжийн байсан бус уу. Эсвэл дарга нар суудаг ордны хашааны гадаах зам гэхэд арай үзэмжгүй гээд шинэчлэхээр болов уу.
2023-04-10