“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өгөв. Тус компанийн нийт 12 тэрбум хувьцааны 8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 3.2 тэрбумыг нь Монгол Улсын 3.4 сая иргэн, долоон сая ширхгийг нь үндэсний 488 аж ахуйн нэгж тус тус эзэмшиж байгаа аж. Иймд хувьцаа өвлөх эрхийн зохицуулалт, буцаан эзэмших боломжийг нэг удаа сэргээн олгох, эсэх, 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр танилцуулсан юм. Эхний ээлжид “Эрдэнэс Тавантолгой”-гоос 2025 онд хуваарилсан ногдол ашиг олгох үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, ногдол ашгаар улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулах чиглэлээр иргэдээс санал авах зэрэг ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхийг даалгасан. Мөн хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх, нэмж эзэмшүүлэх асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.