Монголын хоккейн холбооны 2025-2026 оны төлөвлөгөөт тэмцээн болох 16 хүртэлх насныхны цомын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймгийн “Найрамдал” мөсөн талбайд боллоо. Тус тэмцээнд долоон багийн 80 гаруй тамирчин оролцсоноос У.Цэнгэл дасгалжуулагчтай, Г.Мандуул ахлагчтай “Хөх чононууд” багийнхан аваргаллаа. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Г.Мөнхтулга дасгалжуулагчтай, С.Батболд ахлагчтай “Бугант”-ын тоглогчид мөнгө, Орхон аймгийн Б.Зориг дасгалжуулагчтай, Э.Тэнүүн ахлагчтай “Хангарьд”-ынхан хүрэл медаль хүртэв. Энэ удаа тоглогчдоос шилдэг хамгаалагчаар “Бугант” багийн хамгаалагч М.Мөнх-Эрдэнэ, шилдэг хаалгачаар “Хөх чононууд” клубийн Г.Тэргэл, шилдэг довтлогчоор “Хангарьд”-ын довтлогч Э.Тэнүүн, шилдэг тэгш тоглогчоор “Хөх чононууд”-ын Г.Мандуул шалгарчээ.