Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар Мө.Батбаярыг сонгов

Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн Удирдах зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал энэ сарын 13-нд болж, гүйцэтгэх захирлаа сонголоо. Энэ үеэр бодлогын чухал асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд Удирдах зөвлөлийн 15 гишүүнээс 11 нь оролцжээ. Шинээр байгуулсан МЗЭ-ийн Удирдах зөвлөл анхны хурлаараа МЗЭ-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, ажлын хэсэг байгуулсан. Сонгон шалгаруулалтад есөн хүн оролцох хүсэлт ирүүлснийг ажлын хэсэг шүүн хэлэлцээд, эхний шатанд хамгийн өндөр оноо авсан хоёр нэр дэвшигчийг Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан байна. 
2026-02-16

Авто худалдааны төвийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" болж байна

Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд 22-ын авто худалдааны төвд сар шинийн баярыг угтан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хоёрдугаар сарын 6-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөгт 15 банк бус санхүүгийн байгууллага, хоёр банк оролцож, иргэдэд зээлийн урьдчилгаа төлөлт, уян хатан нөхцөлөөр нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ үеэр банк, банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн урьдчилгаагаа 10 хүртэл хувиар бууруулж, ББСБ зээлийн шимтгэл төлөхгүй, зарим нь хүүгийн хувиа 2.3 хүртэл бууруулах нөхцөлийг санал болгож байна.
2026-02-16

Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав

УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болж байна. Уг нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган” эзэн ХХК-ийн Б.Лхагвасүрэн болон хохирогч БНХАУ-ын аж ахуйн нэгжийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичсэн аж. Анхан болон давж заалдах шатны шүүх “Уран ган” ХХК-ийн Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэлгүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээсэн юм
2026-02-16

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Дипломат албаны дээд цол Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол олголоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараах хүмүүст дипломат албаны дээд цол Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол олголоо. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ахмад дипломатч Б.Батхишиг, Ахмад дипломатч Д.Баярхүү , Ахмад дипломатч Л.Мундагбаатар нарт олголоо. 
2026-02-16

“Сүү” компанийн борлуулалт жилд 15.1 хувиар өсөн 221.4 тэрбум төгрөгт хүрэв

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сүү” компани 2025 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Өнгөрсөн жил тус компанийн борлуулалтын орлого анх удаа 200 тэрбум төгрөгөөс давж, 221.4 тэрбумд хүрсэн байна. Энэ нь 2024 оныхтой харьцуулахад 15.1 хувиар өссөн дүн юм. Ийнхүү орлого өссөн ч цэвэр ашгийн хэмжээ 12.6 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоосоо 21 хувиар буурчээ.
2026-02-16

Орон нутгийг зорих иргэд шатахууны нөөцтэй зорчихыг анхаарууллаа

ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
2026-02-16

Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2026-02-16

Монгол Улсын түүх 30 ботийг 150 гаруй эрдэмтэн туурвина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монгол Улсын түүхийг 30 ботиор шинээр туурвих зарлиг гаргасан билээ. Тус зарлигийн дагуу 30 боть түүх зохиох ажлыг ШУА-д төвлөрүүлэн зохион байгуулахаар болж, өнгөрсөн оноос редакцын зөвлөл байгуулан, бэлтгэл ажилдаа орсон байна. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын түүх 30 боть бүтээлийн редактор, зохиогчдод батламж гардуулах ёслол болов. Өөрөөр хэлбэл, эрдэмтэн, зохиолчид батламжаа гардан авснаар Монгол Улсын бүрэн түүхийг бичих ажлыг ийнхүү эхлүүллээ.
2026-02-16

Төсвийн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Тайлант хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 78.2, тэнцвэржүүлсэн орлого, тусламж 1.7 их наядад хүрч жилийн хугацаанд 37.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 425.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
2026-02-16

Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар хил гарчээ

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор Хөвсгөл нуурын зарим хэсэгт хар хил гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоо Шивдэгийн ам орчимд Хөвсгөл нуурт томоохон хэмжээний хар хил гарсан байна. Уг хар хилийн урт нь хоёр, өргөн нь нэг метр аж. Тиймээс цаг хожих, зам товчлох зорилгоор нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
2026-02-14

Шилдэг өвлөн уламжлагчаар Н.Дамдиндорж шалгарлаа

Ховд аймгийн Дуут сумын харьяат, “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, найм дахь үеийн урианхай туульч Н.Дамдиндорж 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарчээ. Засгийн газрын “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулдаг уламжлалтай. Үүний хүрээнд өчигдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам шилдэг өвлөн уламжлагчийн шагнал, батламжийг гардуулан өгсөн байна.
2026-02-14

Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө байгуулав

Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрынхан дэргэдээ “Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй болжээ. Уг өрөөг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.17, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны Мэдүүлэг авах өрөөнд тавих шаардлагыг шинэчлэн батлах тухай А/01 дүгээр журмын хүрээнд байгуулж, үйл ажиллагааг нь ийн эхлүүлсэн байна.
2026-02-14

Ногоон төслүүдийг хөрөнгө оруулагчидтай холбох үндэсний платформтой болов

Манай улс энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулна. Энэ хүрээнд байгаль орчинд суурилсан шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний ногоон лаб” платформын нээлт өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг платформоор дамжуулан бодит үр дүнд хүрэх боломжтой, цаашид цар хүрээгээ тэлэх чадавхтай ногоон төслүүдийг бойжуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад нь бэлтгэн, дэмжлэг үзүүлэх юм байна
2026-02-14

Баянгол “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” болно

Нийслэлийн Баянгол дүүргийнхэн 2026-2028 онд “Баянгол боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлэх гэнэ. Үүнийхээ хүрээнд “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хичээлийн жилд тус дүүргийн 70 дугаар тусгай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 216, ерөнхий боловсролын бусад сургууль, цэцэрлэгт 489, хувийн хэвшлийн цэцэрлэгт 45 хүүхэд суралцаж байгаа аж.
2026-02-13

Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, нэрс эмнээс дутахгүй үйлчилгээтэй

Зүрх, судасны өвчин дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. Тиймээс энэ талын судалгаа, тэр дундаа зүрх, судасны үйл ажиллагаанд хоол, тэжээлийн үзүүлэх нөлөөллийг идэвхтэй судалдаг. Энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийн онцолсноор зүрхний өвчнөөс урьд­ чилан сэргийлэхэд антиоксидантын үүрэг маш чухал. Төрөл бүрийн жимс, жимсгэнэ хүнсний бусад бүтээгдэхүүнээс антиоксидант ашигтай нэгдлүүдийн агууламжаараа ялгардаг. Байгалийн хамгаалагч хэмээдэг төрөл бүрийн жимсийг тогтмол хэрэглэх нь зүрх, судасны ноцтой хүндрэлийн эрсдэлийг өндөр хувьтай бууруулдгийг олон талт судалгаагаар баталжээ.
2026-02-13

ДХИС-ийн бүтцийг 18 нэгжээр цөөлж, дарга нарын 21 орон тоог бууруулав

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн бүтэц, орон тоонд мэргэжлийн зөвлөх болон багийн гишүүд хамтран “процессын дахин инженерчлэл”-ийн аргачлалаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнг өнөөдөр (2026.02.12)-ны өдөр ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т. Сүхболд танилцууллаа.
2026-02-13

Нэгэн хэвийн бус, бүтээлчээр болзох боломж

Гэгээн хайрын баяр хаяанд ирж, хайртай хүндээ барих гэнэтийн бэлэг, мартагдашгүй дурсамжийн тухай бодол таны толгойд эргэлдэж байна уу. Валентин гэхээр л зөвхөн ресторан захиалж, шоколад хайлах гэхчлэн хэлбэр хөөцөлддөг үе хэдийн ард хоцорчээ. Харин энэ өдрийг арай өөр өнцгөөс харж, хамтдаа шинэ адал явдлыг эрэлхийлж, ямар нэгэн дурсамж бүтээх нь харилцааг илүү амьд, үнэ цэнтэй болгодог гэнэ. Тэгвэл Улаанбаатар хотын хүйтэн өвлийг хайрын халуун уур амьсгалаар дулаацуулж болох сонирхолтой хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэе.
2026-02-13

Нартай “найзалсан” нь хожно

Эрчим хүчний хэрэглээ, хүрэлцээний асуудал дэлхий дахинд нийтлэг “толгойн өвчин” болоод удсан. Өндөр хөгжилтэй улсууд цахилгааны хэрэглээгээ тасалдуулж, гал алдчихгүй байгаа хэдий ч энэ салбар нь “улайсаж, хагарах” эрсдэлтэй явж ирснийг Засгийн газруудынхаа түвшинд ярьдаг. Цахилгаан хангамж, эрчим хүчний нийлүүлэлтийн асуудал ингэж дэлхийн түвшинд улс төрийн хүрээнд халуун сэдвүүдийн нэг болсон өнөө үед нар, салхитай “найзлах” нь бие даасан, тогтвортой хөгжилд хөтлөх зэвсэг гэж тодорхойлж байна.
2026-02-13