16 настай охин, эмч бүсгүйг хөнөөсөн Ц.Дагвадоржийн хэргийг Дээд шүүх хэлэлцлээ
16 настай Ч.Ш гэх охиныг хөнөөн цогцсыг нь чемоданд хийж нуухыг завдсан болон 32 настай эмч бүсгүй Т.З-гийн амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ. Хохирогч Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч буюу ээж Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч нар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасан юм.
2026-10-30
“Мөрөөдлийн гоол-2026” тэмцээний шилдгүүдийг тодруулав
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын яам, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран “Мөрөөдлийн гоол-2026” хөл бөмбөгийн тэмцээнийг 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 13, 15 хүртэлх насныхны охид, хөвгүүдийн ангилалд зохион байгуулав.
2026-10-29
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эл хуулийн төсөлд иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зохицуулалт тусгасныг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн танилцуулав.
2026-10-29
52 мянган албан хаагчийн цалинг нэмэхэд 170.1 тэрбум төгрөг төсөвлөжээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг баталлаа. Ингэснээр хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан 18 хүртэлх насныхан, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгынасаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргаа дэмжих сарын тэтгэмжийн хэмжээг 600, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр нэмж тогтоов.
2026-10-29
Хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах залуусыг урив
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх” (SCORE) хөтөлбөрийн 2026 оны үр дүнг танилцуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2026-10-29
14 800 иргэнд 2.4 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Улсын хэмжээнд 2026 оны эхний есөн сард нийт 14 800 хүнд 2.4 их наяд төгрөгийн орон сууцын ипотекийн зээл олгосныг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. Тэгвэл өнгөрсөн жил 21 400 иргэнд 3.3 их наяд төгрөгийн зээл олгосон бол 2024 онд зээлдэгчийн тоо 21 200, зээлийн хэмжээ 2.9 орчим их наяд байжээ.
2026-10-29
Их Монгол Улсын дипломат бодлогыг олон улсын эрдэмтэд хэлэлцлээ
“Чингис хаан” үндэсний музей, МУИС хамтран “Их Монгол Улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа. ХуралдМонгол болон ОХУ, БНХАУ, Франц, Австрали, Пакистан зэрэг улсын 30 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, Их МонголУлсын дипломат бодлогын түүх, онцлог, өнөөгийн ач холбогдлыг хэлэлцэв.
2026-10-29
Нөмрөгийн Соёлж, Галстай, Цэцэгт, Заар уул орчимд судалгаа хийж дээж авч, нарийвчилсан хэмжилт хийжээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар байгуулагдсан эрдэмтэн судлаачид болон шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг, мөн Халх гол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн 30 хүний бүрэлдэхүүн 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг үнэлэхээр үе шаттай ажиллаж байна.
2026-10-29
Есөн км-ийн нарийвчлалтай цаг агаарын мэдээллийг нээлттэй болгов
Европын дунд хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний төв (ECMWF) есөн км-ийн өндөр нарийвчлалтай, цаг агаарын өгөгдлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй болгосон байна. Үүний үр дүнд улс орнууд цаг агаарын урьдчилсан төлөв, гамшигт, аюулт үзэгдлийн эрсдэлийн мэдээллийг баталгаат эх сурвалжийн тооцоололд үндэслэн боловсруулах таатай нөхцөл бүрджээ. Энэ нь Монгол орны цаг агаарын урьдчилсан мэдээний чанарт ч томоохон ахиц дэвшил авчрах ач холбогдолтой гэнэ.
2026-10-29
Томуугаар өвчилсөн хүүхдүүдийг өрхийн эмнэлэгт өдрийн эмчилгээнд хамруулах нь
ЭМЯ-наас томууны улирлын бэлэн байдлыг хангах хүрээнд өвчилсөн хүүхдүүдийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд өдрийн эмчилгээнд хамруулахаар болжээ. Ингэснээр томуу, томуу төст өвчний үед хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, цаг алдалгүй хүргэж, иргэн, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх давуу талтай гэж үзэж байна.
2026-10-29
Стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаан буудай бүрдүүлэв
Улсын хэмжээнд ургац хураалт 82 орчим хувьтай үргэлжилж буй бөгөөд стратегийн нөөцөд 109.8 мянган тонн улаан буудай бэлтгэснийг ХХААХҮЯ-наас өчигдөр мэдээллээ. Өнгөрсөн даваа гаргийн байдлаар нийт нутгаар 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, 12 800 га-гаас 174.8 мянган тонн төмс хураан авсан аж.
2026-10-29
Зах зээлийн зарчим уу, зохицуулалтын цоорхой юу
Социализмын үед “Москвад ханиад дэгдвэл монголчууд найтаана” гэлцдэг байж. Улс төрийн, бас шоглосон өнгө аястай үг боловч олон улсад өрнөж буй үйл явдал Монголд нөлөөнө л гэсэн санаа. Ялангуяа өнөө цагт шатахууны нийлүүлэлт, үнэ, чингэлэг тээврийн хэмжээ, ачаа эргэлтийн хурд, хилийн хотуудын ачаалал, боомтын нэвтрүүлэх чадвар зэрэг нь улс орнуудын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй болсон.
2026-10-29