Төв замын автобусны чиглэлийг богино эргэлттэй болгожээ
Нийслэлийн хамгийн урт, нийтийн тээврийн Таван шар-Офицеруудын ордон чиглэлийг богино эргэлттэй болгожээ. Төв зам дагуух энэхүү М:1 чиглэлд зорчигч олонтой, тэр дундаа өглөө, оройд хүнээ багтааж хүчирдэггүй.
2025-03-07
Улаанбурхан өвчний найм дахь тохиолдол бүртгэгдэв
Улаанбурхан дэгдэлт хэлбэрээр гарч буй Вьетнам улсад аялсан иргэдээс тав нь халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Өвчилсөн иргэд өнгөрсөн сарын 8-ны Хо Ши Мин-Улаанбаатар, 18-ны Фукуок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн юм. Тэгвэл уг нислэгтэй холбоогүй, гурван шинэ тохиолдол дотоодод бүртгэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
2025-03-07
“Монгол ньюс”-ийнхэнд одон медаль хүртээлээ
Монголын хэвлэл, мэдээллийн салбарт 1996 оноос түүчээлж яваа “Монгол ньюс”-ийнхэн төрдөө үнэлүүлээ. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, манай нэр бүхий шилдэг ажилтнуудад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2025-02-28
Хүнсний ногоогоор амталж, малын дайвар бүтээгдэхүүнээр бэлтгэсэн бууз “дэлгэрчээ”
Бууз гэхээр үхрийн болон хонины махтай гэдгээр л ойлгодог үе ард үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, тун өргөн сонголттой болжээ. Худалдаа эрхлэгчид ч бүтээгдэхүүнийхээ амт, чанарт түлхүү анхаарал хандуулах болж. Үйлчлүүлэгчдийн хувьд ч гарал үүслийн бичигтэй, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан хүнсийг түлхүү сонгох болсон гэнэ.
2025-02-28
Халхын голын дайнд оролцож явсан дайчин Егор Петрович Масалкиныг оршуулах ёслол болов
2024 оны тавдугаар сард “Цаг хугацаа, үе хоорондын холбоо” сангаас Олон улсын “Халхын гол. Бидний алдар нэр улам их 2024” төслийн хүрээнд зохион байгуулсан Олон улсын экспедицийн үйл ажиллагааны үеэр энэхүү офицерын шарилыг Халхын гол орчмын Ремизовын толгой хэмээх газраас олжээ. Дайчны шарилын хамт олдсон баримт бичгийг үндэслэн түүний овог, нэрийг нь тогтоожээ.
2025-02-27
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгасан нь үндэслэлтэй гэж дүгнэв
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн өчигдөр хэлэлцлээ. Д.Нямхүүг хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутган АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн юм.
2025-02-27
Газрын тухай хуулийг шинэчлэх шаардлагатайг онцоллоо
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас “Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. “Газрын зөвшөөрөл олгох, харилцааны зохицуулалт, асуудлууд” сэдвээр тус газрын Хууль, эрх зүйн газрын ахлах шинжээч С.Уранмандах, “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр уг албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар нар мэдээлэл өгөв.
2025-02-27
“Шинийн хоёронд золгож, мөрөө гаргаж болно”
Цагаан сарын хурал номын үйл ажиллагаатай холбоотойгоор Гандантэгчэнлин хийдийнхэн өчигдөр мэдээлэл өглөө. Хийдийн зурхайч лам Ч.Очирбат “Шинийн хоёрны өдөр золгодоггүй гэх зан үйл байхгүй.
2025-02-27