Ирэх өвөл цахилгаан, дулаантай байх, эсэх нь эргэлзээтэй гэв
“ДЦС-3” ТӨХК-ийн цахилгаан станцад зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж дэлбэрч, нэг хүн амь эрсэдсэн. Үүнтэй холбогдуулан Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд мэдээлэл хийлээ.
2025-06-06
Д.Оюунхорол нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон ч учруулсан хохирлыг нь төлүүлэх ажиллагаа явуулж байна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Хөши¬гийн хөндийн бүтээн байгуулалтын захиргааны дарга зэрэг албан тушаал хашиж асан Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Г.Нямдаваа нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан нь нэг хэсэг олны анхааралд өртсөн. Тодруул¬бал, тэднийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчин, “Грандповер” ХХК-д давуу байдал олгосны улмаас улсын төсөвт нэг тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ. “Грандповер” гэх компани нь нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй атлаа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуухыг хийгээр ажилладаг болгох гэрээ байгуулсан байдаг.
2025-06-06
Г.Амартүвшин, Э.Хүслэн нар “Дэлхийн цом”-д оролцохоор шалгарлаа
Дэлхийн шатрын холбооноос Унгарт өнгөрсөн жил болсон шатрын олимпиадад амжилттай оролцсон Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багт Энэтхэгийн Шинэ Дели хотод 2025 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 27-нд зохион байгуулах “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох тус бүр нэг эрх олгосон.
2025-06-06
Гадаадын иргэдээс өндөр хураамж авч буйд аялал жуулчлалынхан бухимдав
Тусгай хамгаалалттай газарт нэвтэрч буй, ямар нэгэн үйлчилгээ авч байгаа жуулчдыг гадаад, дотоод гэж ялгалгүй ижил хэмжээний төлбөр авдаг болох асуудлыг аяллын хөтөч нар, бизнес эрхлэгчид олон жил хөндсөн. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг ялгамжгүй тогтоох шийдвэрийг 2023 онд гаргасан билээ. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа үүнийг дахин өөрчилж, гадаад, дотоодын жуулчдаас авах хураамжийн хэм¬жээг эрс нэмж, тусад нь тогтоожээ.
2025-06-06
Нийслэлд 20 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29...+34 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
2025-06-06
Сэтгэл татам олон өнгө солонгорсон алсын орон
Малайз улсад зорчоод ирлээ. Тус улсын “Bibliobook” хэвлэн нийтлэлийн газраас миний 2018 онд гаргаж, түүнээс хойш таван жилийн дараа англи хэлнээ орчуулсан “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг малай хэл рүү хөрвүүлэн, түгээж эхэлсэн юм. Нээлтэд нь урьсан тул зочны хувиар оролцож, нийслэл Куала-Лумпур хоттой танилцав.
2025-06-05
Даагаа нэхэв
Өнгөрсөн оны эцсээр улс орондоо дайны байдал тогтоох бүтэлгүй оролдлого хийсний улмаас тус улсын Ерөнхийлөгч байсан Юн Сок Ёль хямралт байдал бий болгож, улмаар огцорсон. Үүнтэй холбоотойгоор БНСУ-д Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ сарын 3-нд болж, сөрөг хүчний Ардчилсан намаас нэрийг нь дэвшүүлсэн Ли Чэ Мён сонгогчдын 49 хувийн саналыг авч Төрийн тэргүүнээр сонгогдов. “Ерөнхийлөгчөөр сонгогдвол эдийн засгаа сэргээж, хүмүү¬ сийнхээ аж амьдралыг сайжруулахын төлөө бүх хүч чадлаа дайчлах болно” гэж тэр хэлж байжээ.
2025-06-05
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгасныг хэрэгсэхгүй болгов
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өчигдрийн шүүх хуралдаанаар Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирал асан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг УЕПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Д.Нямхүү, Д.Бархүү нарыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан билээ.
2025-06-05