Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

О.ҮГЧХАШИХА: Эх орондоо мөнгөн медальтай ирсэндээ баяртай байна 

Муай-тай боксын спортоор дэлхийн хамгийн томд тооцогддог олон улсын IFMA холбооны ДАШТ өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 8-нд болсон. Энэ тэмцээнд 103 орны 13-14 насны 1000 гаруй тамирчин оролцжээ. Найман өдөр үргэлжилсэн уг тэмцээнд Монголоос өсвөр насны гурван тамирчин багшийн хамт улсаа төлөөлөн өрсөлдсөн юм. Тэднээс нийслэлийн “Эрдмийн өргөө” сургуулийн есдүгээр ангийн сурагч О.Үгчхашиха мөнгөн медаль хүртсэн байна. Түүнтэй тэмцээний талаар цөөн хором ярилцлаа. 
2023-10-19

Женев хотод Европ дахь салбар холбоо байгуулагдав 

Хилийн чанадад суугаа монголчууд олон зуунаас уламжлагдан ирсэн спортоос үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, гадаадад амьдарч буй хүүхэд, залууст сурталчлан өвлүүлэх зорилготой арга хэмжээ зохион байгуулсаар байна. Үүний хүрээнд Швейцарын Женев хотод МҮБХ-ны Европ дахь салбар холбоог байгууллаа. Тус холбоо нь Франц, Герман, Чех, Швед, Бельги, Польш, Унгар, Британи, Австри, Итали зэрэг улсад амьдран суугаа монголчуудад болон гадаадын иргэдийг оролцуулан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах аж. Европ дахь салбар холбооны тэргүүнээр аймгийн начин О.Пүрэвбаяр, дэд тэргүүнээр Д.Дамдин, гүйцэтгэх удирдлагаар Б.Саран нарыг сонгожээ. 
2023-10-19

Өвлийн олимпоос ямар спортын төрлүүд хасагдах вэ 

2026 онд Италид болох өвлийн олимпын наадам эхлэхэд гурван жил гаруйн хугацаа үлдээд байгаа ч зохион байгуулагчид үүрэгт ажлаа дийлэхгүйд хүрчээ. Италичууд бобслей, скелетон, чарганы спортын тэмцээнийг зохион явуулах боломжгүй болсон учир өөр улсад явуулах магадлалтай гэнэ. Ийм явдал өвлийн олимпын түүхэнд анх удаа тохиолдож буй юм. 
2023-10-18

Дорнодчууд спортын V их наадмаа зохион байгууллаа 

Спортын их наадмыг шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг гэсэн дөрвөн төрлөөр 18-51 насны эрэгтэй, эмэгтэй ангиллаар нийт 150 баг, 1700 орчим тамирчин, 1200 гаруй хөгжөөн дэмжигчийг оролцуулан зохион байгуулсан аж.  “Дорнод-2023” спортын V их наадмын волейболын тэмцээний эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрлийн дөрвөн насны ангилалд тэргүүн байрыг Баян-Уул сум, “Ононгийн мянган мөчир”, 2005, 2002, 1999 оны төгсөлт, “Happy 98”, “Цоглог 90” багийн тамирчид эзэлсэн байна. Харин сагсан бөмбөгийн тэмцээнд “Цог”, “Hoops”, 1986, 1990, 1996, 1998, 2006, 2010 оны төгсөлтийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид шалгарч алтан медаль хүртлээ. Ширээний теннисний төрөлд Э.Алтантогос, С.Билгүүнтамир, Б.Угтахбаяр, Б.Гэрэлмаа, Ч.Түвшинтөгс, К.Оюунчимэг, Ц.Баярцогт нарын тамирчин нэгдүгээр байрт шалгарч, алтан медалийн эзэн болжээ. 
2023-10-18

Ц.Уугангэрэл: Хоёр тамирчнаас допинг илэрсэн нь үнэн

Буруугаа хүлээсэн бол олон улсын тэмцээнд оролцох эрхээ гурван жилээр хасуулдаг. Үгүй бол дөрвөн жилээр эрхээ хасуулдаг.
2023-10-18

CHAMP CUP 2023 тэмцээн 150 сая төгрөгийн шагналтай

Монголын хамгийн том 150 сая төгрөгийн шагналын сантай CHAMP CUP 2023 тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээн UG ARENA-д аравдугаар сарын 20-нд болно. 32 жилийн түүхтэй CHAMP CUP спортын төрөлд Монголоос тив дэлхийн олон аварга төрсөн байдаг. 
2023-10-18

С.Жамбалжамц зуны олимпын наадамд уралдах эрхтэй Монголын анхны дугуйчин боллоо

Францын нийслэл Парис хотод болох зуны олимпын наадамд Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц уралдахаар болж байна.
2023-10-17

Сурагчдын улсын аваргууд тодорлоо

ЕБС-ийн сурагчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 10-р сарын 7-8-ны өдрүүдэд “Эрин Эверест Интернэйшнл” сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээнд амжилттай оролцож аваргалсан тамирчид тус сургуульд 100 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхээр, мөнгө, хүрэл медалийн эздийг 30-50 хувийн эрхийн бичгээр шагналаа.
2023-10-17

Хүмүүжигч эмэгтэйчүүд шатрын дэлхийн хошой АЛТАН медалийн эзэд боллоо

Энэ удаагийн тэмцээнд 60 орны 118 баг тамирчид өрсөлдсөнөөс эмэгтэй хүмүүжигчдийн баг тэргүүлж, “Шатрын дэлхийн хошой алтан медаль”-ийн эзэд боллоо.
2023-10-16

Б.Чинзоригоос допингийн төрлийн бодис илрүүлжээ 

“Ханжоу-2022” Азийн наадмын боксын төрлийн 63.5 кг жинд алтан медаль хүртсэн Б.Чинзоригоос допингийн төрлийн бодис илрүүлсэн талаар Олон улсын шинжилгээний агентлаг өнгөрсөн баасан гарагт мэдээлжээ. Тус агентлагаас энэ сарын 4-нд Б.Чинзоригийн А сорьцыг авч, шинжилсний үндсэн дээр хариуг нь зарлажээ. Манай тамирчин эл дүнтэй санал нийлэхгүй бол В сорьцоо шинжлүүлэх эрхтэй.
2023-10-16

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадамд манай 68 тамирчин оролцоно

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болно. IV наадамд 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөх бол Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д 68 тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорих юм.
2023-10-14

Гавьяат тамирчин Н.Баярмаа ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ

Гавьяат тамирчин Н.Баярмаа ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ
2023-10-13

Дорноговийн бөхчүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдсэнээ илэрхийлжээ

Дасгалжуулагч, аймгийн арслан М.Бямбадоржийн удирдлагад оролцсон тэд давааны шагналын таван сая төгрөгөө хэд хоногийн өмнө тус аймагт бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрийнхэнд хандивлажээ.
2023-10-12

“Хараацай” клубийнхэн аваргын цом анх удаа өргөлөө

Энэ удаа Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн 33 оноогоор түрүүлж, аваргын цомын эзнээр анх удаа тодорсон юм.
2023-10-12

Хамгийн өндөр цалинтай таван баг

Цалингийн хүчирхэг цэс, үнэтэй тоглогч нь NBA-д амжилт гаргах баталгаа болдоггүй. Өнгөрсөн улирлын финалд тоглосон “Денвер”, “Майами” баг л гэхэд цалингийн хэмжээгээр лигт найм, 13 дугаар байрт орж байсан юм. Харин энэ зун олон тоглогч буурь сэлгэснээр NBA-ийн хүчний тэнцвэрт ихээхэн өөрчлөлт гарлаа.
2023-10-11

Л.Месси амралтаараа Саудын Арабт тоглох уу

Аргентин тоглогч саяхан гэмтсэнээр талбайгаас холдож, багийнх нь амжилт ч дагаад уруудсан. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цинцинатти” багт 0:1-ийн харьцаатай ялагдсанаар MLS-ийн плей-оффт тоглох боломжгүйд хүрсэн билээ.
2023-10-11

Израилын шигшээ яах вэ

“Евро-2024” тэмцээний эрхийн төлөө шигшээ багууд дөрвөн тоглолт хийх дутуу байгаа.
2023-10-11

Хөгжөөн дэмжигчид “Дэлхийн цом”-оос алтан цом гарджээ

 БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигчдийн бүжгийн “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монголын бүжигчид 21 орны 1000 гаруй тамирчинтай өрсөлдөв.
2023-10-11