Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Наранбатын урилгаар Австрали улсаас олон үүгч, Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) тусгай хэрэгцээт шатарчдын асуудлыг хариуцсан зөвлөлийн дарга Жэйми Кенмур д хүрэлцэн ирсэн. Тэрбээр Монголын шатрын холбооны шүүгчдийн зөвлөлтэй хамтран шүүгч нарт зориулсан сургалт зохион байгуулсан юм. Улсын шүүгч, олон улсын шатрын холбооны цолтой шүүгчид хамрагдсан уг сургалтад дүрэм, тэмцээний хэлбэрүүд, хайна хагалах зохицуулалтын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүнчлэн тусгай хэрэгцээт шатарчдын дунд зургаадугаар сард Азийн АШТ-ийг зохион байгуулах салбар зөвлөлтэй санал солилцох аж.
Сонирхуулахад, Олон улсын шатрын холбооноос жендерийн тэгш байдлыг эрхэмлэх зорилгоор зөвхөн эмэгтэй шатарчид өрсөлдөх цуврал тэмцээнийг долоо хоног бүрийн лхагва гарагт цахимаар зохион байгуулах нь. Тус тэмцээнийг “FIDE online arena” платформоор явуулах юм. Дэлхийн шилдэг мастерууд оролцох цуврал цахим тэмцээн энэ сарын 6-7-нд шилжих шөнийн 00.00 цагт эхэлнэ.