Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Хамгийн өндөр статустай хоригдол

2007-2012 онд Францын Ерөнхийлөгчөөр ажилласан 70 настай Николя Саркози ялаа эдлэхээр өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шоронд суув. Түүнийг 2007 онд сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг нэг сарын өмнө Парист болсон шүүх хурлаар нотолсон байна. Тэрбээр Ливи улсыг Өрнөдтэй харилцаагаа сэргээхэд нь тусалж, хариуд нь мөнгө авахаар удирдагч Муаммар Каддафитай холбогдохыг туслахдаа зөвшөөрсөн аж.
2025-11-18

Бангладешийн Ерөнхий сайд асанд цаазаар авах ял оноожээ

Бангладешийн шүүх Ерөнхий сайд асан Шейх Хасинаг 2024 онд эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарах үеэр хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзжээ. Түүнд цаазаар авах ял оноосон боловч жилийн өмнө Шейх Хасина  Энэтхэг рүү зугтжээ.
2025-11-18

230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов

230 гаруй жилийн түүхтэй зоосон мөнгөний үйлдвэрлэлийг зогсоов
2025-11-17

Атаат дайсан нь байгаад анд нөхөр нь болов

Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа хэдхэн хоногийн өмнө Вашингтонд очиж Ерөнхийлөгч Дональд Трамптай нь уулзлаа. Сирийн Төрийг тэргүүлж байсан нэг ч хүн үүнээс өмнө АНУ-д албан ёсоор айлчилж байсангүй. Хэвлэлд мэдээлснээр бол гадаадын зочдыг Ерөнхийлөгч өөрийн биеэр тосож угтдаг, зураглаачид хүлээж байдаг Цагаан ордны баруун жигүүрийн хаалгаар биш, хажуугийн хаалгаар тэрбээр орж, мөн тэр хаалгаар гарч явсан байна.
2025-11-17

Б.Ганзориг “Дэлхийн цом”-д түрүүллээ

БНСУ-ын Ульсан хотод болсон уламжлалт харвааны “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголоос 40 харваач улсаа төлөөлж, 30, 70, 90, 145 метрийн зайд багийн болон ганцаарчилсан төрөлд 32 орны 600 гаруй тамирчинтай 12 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэднээс Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, “Тэнгэрийн сум” багийн тамирчин, аймгийн гоц харваач Б.Ганзориг 30, 70 метрийн төрөлд түрүүллээ. Тэрбээр бүх зайн нийлбэр дүнгээр гран при шагнал хүртэв. Түүнээс гадна эмэгтэй харваачдаас 90 метрийн төрөлд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль гардлаа.
2025-11-06

Ханхүү Харригийн эхнэр Меган Маркл Холливудад эргэн ирэв

Их Британийн хунтайж Харригийн эхнэр Меган Маркл жүжигчний уран бүтээлээ дуусгавар болгосон хэмээн мэдэгдснээс хойш найман жилийн дараа Холливудын кино урлагийн ертөнцөд эргэн иржээ. Энэ талаар “The Sun” сонин эх сурвалжуудыг тулгуурлан мэдээлэв.
2025-11-06

АНУ цөмийн зэвсэг тээх чадвартай "Minuteman III" пуужинг туршжээ

Лхагва гарагт АНУ Калифорни мужийн Ванденберг нисэх хүчний баазад цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, тив алгасагч “Minuteman III” баллистик пуужинг  харваж туршжээ.
2025-11-06

АНУ Венесуэлд цэргийн ажиллагаа явуулах гурван хувилбарыг авч үзэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадурог засгийн эрхээс зайлуулахын тулд Өмнөд Америкийн тус  улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах гурван  хувилбарыг авч үзэж байгаа тухай  New York Times (NYT)  мэдээлэв.
2025-11-05

Музейн хулгайг илрүүлэхэд хүндрэлтэй ч “наймаалцах” арга бий

Харуул хамгаалалт чангатай, дэлхийд нэртэй музейн хамгийн үнэтэй үзмэрүүд хадгалдаг танхимд гэгээн цагаан өдөр дээрэмчид “найрласан” явдал энэ сарын 19-нд болсон нь олон улсын янз бүрийн салбарын мэргэжилтнүүдийн “хүлхэх” сэдэв болов. “Сайн эрчүүд” ажлаа ердөө долоон минутад амжуулж, 102 сая ам.долларын үнэ бүхий эрдэнэс авч одсон. Ер нь 10 хүрэхгүй минутад музей тоносон явдал олон улсын түүхэнд өөр байна уу. Дэлхийн музейнүүдээс хулгайлагдсан үнэт эдлэл, уран зургуудын “тавилан” хэрхэн өрнөдөг бол? Ийм хэргүүд музейн ажилтнуудтай холбоотой юу?
2025-10-31

Д.Трамп, Ши Жиньпин нар Өмнөд Солонгост уулзжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Өмнөд Солонгост уулзжээ
2025-10-30

Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав

Эл хориг арга хэмжээ нь Оросын газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг хүндрүүлж, ложистикт түр зуурын тасалдал үүсгэж, даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж болзошгүйг мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Энэ нь газрын тосны үнэд нөлөөлж болзошгүй юм.
2025-10-24

Шоронд реппер Пи Диддигийн хоолойг огтлохыг оролджээ

Бруклины Метрополитан цагдан хорих төвд ял эдэлж буй  Реппер П. Диддийг (Шон Комбс) алах оролдлого гарсан тухай  TMZ мэдээлэв.
2025-10-24

Дэлхий хоёр Сартай болжээ

Дэлхийн шинэ дагуулыг 2025 PN7 нэрлэсэн бөгөөд 1960-аад оноос хойш дэлхийтэй төстэй траекторийн дагуу Нарыг тойрон эргэлддэг. Хэдийгээр эл биет Сар шиг дэлхий дагуул мэт харагдах боловч таталцлын нөлөөгөөр манай гаригтай холбоогүй тул эцэст нь сансарт буцаж ниснэ.
2025-10-23

АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн машины цуваа их бууны суманд өртжээ

Калифорнид АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын 250 жилийн ойн баяраар  их буу буудсан нь  Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн  аминд хүрэх шахжээ.
2025-10-21

Путин ,Трамп нар хоёр долоо хоногийн дотор уулзаж магадгүй

Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзах үеээрээ ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтын ойролцоо товыг тодорхойлсон байна.
2025-10-21

Японы Засгийн газар огцорлоо

Японы Ерөнхий сайд Шигеру Ишиба тэргүүтэй Засгийн газар огцорсон тухай Kiodo агентлаг мэдээллээ.
2025-10-21

Хуурамч мессэж, мэдээлэл явуулах замаар 1 тэрбум доллар луйварджээ

Хятадын гэмт бүлэглэлүүд  амеркчуудад хуудал  мэссэж явуулах замаар 1 тэрбум ам.долларыг луйвардсан гэж  АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам үзэж байгаа тухай  “Wall Street Journal” мэдээлэв
2025-10-15

Хятад улс АНУ-тай худалдааны дайн хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв

Хятад улс АНУ-тай худалдааны дайнд бэлэн байгаа ч хэлэлцээрийн үүд нээлттэй гэж Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “РИА Новости”-д ярьжээ.
2025-10-15