
Умард Солонгос анх удаа хиймэл оюун ухаанаар (AI) удирддаг нарийн тусгалтай далавчит пуужин туршсанаа зарлажээ.
БНАСАУ-ын төв мэдээллийн агентлагын (KCNA) мэдээлж буйгаар тус улсын зэвсэгт хүчин 100 км хүртэл тактикийн баллистик пуужин, их бууны пуужин, хиймэл оюун ухаанаар удирдагддаг нарийн тусгалтай далавчит пуужин зэрэг хосолсон зэвсгийн туршилт явуулсан байна.
Мэдээнд дурдснаар Ким Жон Уны удирдсан туршилтууд нь зэвсэг болон автомат хөөргөх системийг "орчин үеийн дайны нөхцөлд нийцүүлж, тулалдааны ур чадварыг нэмэгдүүлэх" зорилгоор амжилттай санаржуулсан болохыг харуулжээ. Тухайлбал дайсны байг таниж пуужинг чиглүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглажээ.
Умард Солонгос тактикийн зэвсгээ байнга шинэчилж, Өмнөд Солонгосын хилийн ойролцоо байрлуулна гэж мэдэгдэж байгааг Reuters тэмдэглэсэн байна.