Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай” Санамж бичгийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцууллаа.
Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх ажлууд нь Сэлэнгэ мөрний ай савтай шууд холбогдох тул санамж бичгийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээний төлөвлөгөөнд Сэлэнгэ мөрний ай савд цэнгэг усны хуримтлал бий болгож нөөц бүрдүүлэх, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлуудыг түлхүү тусгахаар эхний шатны саналуудыг хүргүүлээд байна. Санамж бичгийн төслийн дөрөвдэх хэсэгт “Эгийн гол УЦС” төслийг онцгой анхаарна гэж тусгажээ.
Мөн Засгийн газрын хуралдаанаар
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Бямбажавын Ганбат өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Баярсайханы Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томиллоо.