Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хүнд суртлын үнэлгээнд хяналт тавих нь. Тодруулбал, Тэргүүн шадар сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар төрийн албаны хүнд суртлыг бууруулж, бизнесийн эрх чөлөөг хангуулах, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцсон байна. Үүний дүнд тус танхим болон мэргэжлийн холбоодод энгийн зөвшөөрлийг шилжүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах, төрийн албаныхны уялдаа холбоог сайжруулах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзжээ. Өнгөрсөн онд хийсэн “Хүнд суртлын индекс ба өртөг” судалгааны дүгнэлтээр бизнес эрхлэгчид төрөөс үйлчилгээ авахдаа дунджаар 12 хоног зарцуулж, 65 хувь нь ижил төрлийн мэдээллийг байгууллагуудад давхардуулж өгдөг хэмээсэн. Түүнчлэн төрөөс бүртгэл, зөвшөөрлийн үйлчилгээ авах нь хамгийн хүндрэлтэй байдаг талаар хувийн хэвшлийнхэн онцолсон аж.
Д.Хэрлэн