Оюутны дотуур байрны үйлчилгээ, ерөн¬хий шаардлагын стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Боловсролын сайдын 2024 оны аравдугаар сарын 18-ны А/149 тушаалаар байгуулсан юм. Тодруулбал, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын ерөнхий газар, Удирдлагын академи, Стандарт, хэмжил зүйн газар, Их, дээд сургуулиудын хөрөнгийн менежментийн төв, Монголын оюутны холбоо болон МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, ХААИС, “Этүгэн” их сургуулийн мэргэжилтнүүд тус ажлын хэсэгт багтсан. Энэ хугацаанд ажлын хэсгийнхэн гурван удаа хуралдаж, их, дээд сургуулиудаас авсан саналыг тусган сайжруулан, стандартын төслийг боловс-руулж Стандарт хэмжил зүйн газарт хүргүүлжээ. Оюутны дотуур байрны үйлчилгээ, ерөнхий шаардлагын стандартын төслийг энэ сарын 27-нд Стандарт хэмжил зүйн газрын хурлаар хэлэлцэх юм.
Ч.Болор