Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

З.Цогтгэрэл: 24 цагийн дараа албан ёсоор сургалт хүмүүжлийн ажил эхэлнэ

Багш нарын Үйлдвэрчний эвлэл хэлэлцээрт хүрч, ажил хаялтаа зогсоох болсон талаараа мэдээлэл өгч байна.  Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл "Багш нарын цалинг нэмэх асуудлаар хэлэлцээрт хүрлээ. Тодорхой хэлбэл,  Бидний хэлэлцээрийг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд албан ёсоор бүртгүүлсэн. Ингэснээр 24 цагийн дараагаас албан ёсоор сургалт хүмүүжийн ажил эхэлнэ" гэв.
2025-11-03

П.Наранбаяр: Багш нарын ажил хаялт, тохиролцоонд хүрсэн учир зогсох ёстой

Багш нарын ажил хаялтын талаар Боловсролын яамны сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Багш нарын цалин нэмэхээр Багш нарын үйлдвэрчний эвлэлтэй тохиролцож, хэлэлцээр бүртгэгдсэн. 2026 оны төсөвт багш нарын үндсэн цалинг 2 сая 226 мянгат хүргэх, оны эцсээр 2 сая 800 мянгат хүргэнэ. Мөн боловсролын салбарын бүтцийн үйл ажиллагааг шинэчилнэ. Цаашид үндсэн цалинг нэмэхэд анхаарч 3 сая 500мянга болгох хэрэгтэй байгаа. Асуудлыг ултай суурьтай шийдэх хэрэгтэй.
2025-11-03

ЗАСГИЙН ГАЗАР: Багш нартай тохиролцоонд хүрсэн, албажихыг хүлээж байна

Багш нарын ажил хаялт 13 дахь өдрөө үргэлжилж байна. Иргэд багш нарын ажил хаялт хэзээ зогсох вэ гэсэн хүлээлт өндөр байна. Энэ талаар засгийн газраас тодруулахад "Ер нь бол багш нартай тохиролцоонд хүрсэн гэсэн. Хүрсэн тохиролцоогоо албажихыг хүлээж байгаа юм билээ. Боловсролын яам бол энэ 7 хоногоос буюу өнөөдрөөс зогсооно уу гэж хүсэлт тавьсан. Үйлдвэрчний эвлэл төдийд, өдийд гэсэн хугацаа хэлээгүй байгаа. Гэхдээ энэ долоо хоногоос болов уу гэсэн хүлээлттэй байна" гэх мэдээллийг эх сурвалж өглөө. 
2025-11-03

П.Наранбаяр: Цалин нэмүүлэх багш нарын шаардлагыг маш сайн ойлгож байна

Тэрбээр, "Боловсролын салбарт техник тоног төхөөрөмж болон ширээ сандалын хэрэгцээ их байгаа учраас энэ чиглэлийн хасалт хийгдээгүй. Мөн багш нарын цалинг нэмэхээр ажиллаж байна. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлд удирдагч хүн шиг байгаач гэж хэлмээр байна. 
2025-10-31

Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгоно

Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгоно
2025-10-27

П.Наранбаяр: Ирэх даваа гарагаас хичээл эхлэх эсэх энэ хэлэлцээнд орох эсэхээс хамаарна

Багш нарын ажил хаялтын талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийн ширээний ард суухгүй байна. Ирэх даваа гарагаас хичээл эхлэх эсэх энэ хэлэлцээнд орох эсэхээс хамаарна.
2025-10-24

Багш нарын цалинг нэмэх асуудлаар сайд нар үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзав

Багш нар ажил хаясантай холбоотойгоор Боловсролын сайд, Сангийн сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар Монголын боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзаж, хэлэлцээр байгуулахыг санал болголоо.
2025-10-22

Б.Жавхлан: Бид цалингаа нэмсэн ч инфляц нэмэгдвэл цалин нэмсний үр дүн гарахгүй

ЕБС-ийн багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлаад буй. Тэгвэл яг одоо Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд П.Наранбаяр нар багш нарын төлөөлөлтэй уулзлаа.
2025-10-21

П.Наранбаяр: Багшийн цалин 20 хувиар нэмэгдсэн тохиолдолд нэмэгдэлтэйгээ нийлээд 3.5 сая төгрөг рүү дөхнө

ЕБС-ийн багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаяад буй. Тэд багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж буй юм. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. 
2025-10-21

Оюутны дотуур байрны үйлчилгээ, ерөнхий шаардлагын стандартыг шинэчилнэ

Оюутны дотуур байрны үйлчилгээ, ерөн¬хий шаардлагын стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Боловсролын сайдын 2024 оны аравдугаар сарын 18-ны А/149 тушаалаар байгуулсан юм.
2025-10-20

Сургуульгүй, сурах бичиггүй, багшгүй хүүхдүүд гудамжинд гарахдаа туллаа

“...Аравдугаар сарын 16-наас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэсэн...” гэх мэдэгдлийг Монголын боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн хорооноос сургууль, цэцэрлэгийн багш нарт хүргүүлжээ. Энэ мэдэгдэл цахилгаан шиг тархаж, эцэг, эхчүүд хүүхдээ хэнд харуулж, ажлаа яаж хийх вэ гэцгээн сандарч эхэллээ.
2025-10-14

Боловсролын орчин дахь зөрчлөөс сэргийлэх “Чимээгүй итгэл” суваг ажиллуулна

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23.2.3-т “Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй суваг ажиллуулах” арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиг үүрэгт тусгасан байдаг. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газраас сувгийг ямар хэлбэрээр явуулбал үр дүнтэй, хүртээмжтэй байх талаар судалгаа авч, өсвөр насны хүүхдүүдийн онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг санал болгон хамтран ажиллахыг үүрэн холбооны “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи Мобайл” зэрэг компанид санал тавьж, хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулжээ.
2025-10-07

Тэгш хамруулан сургагч цэцэрлэг, сургуулийг тодруулав

Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд тэгш хамруулах тухай заасан. Үүний хүрээнд үр дүнтэй ажилласан байгууллагуудыг нийслэлийн Боловсролын газраас тодруулжээ. Өөрөөр хэлбэл, хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж, сурч боловсрох эрхээ эдлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад хамтран оролцож, үр дүнд хүрсэн байгууллагуудыг шалгаруулсан байна.
2025-10-06

Улсын хэмжээнд 55 мянган багш ажиллаж байна

Дэлхийн багш нарын өдөр энэ сарын 5-нд тохионо. ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ныг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан түүхтэй. Эл өдрийг 100 гаруй орон тэмдэглэдэг. Манай улс мөн адил энэ өдрийг тэмдэглэн, багш нартаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Улс орон бүр сурган хүмүүжүүлэгчдийнхээ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх боломжийг олгох зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг болсон.
2025-10-03

45 хоногийн сургалтыг 169 хүн төгсөж, 68 нь багшаар ажиллаж байна

Боловсролын сайдын тушааалын дагуу багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтыг улсын хэмжээнд их, дээд найман сургууль явуулах эрхтэй болсон билээ. Үүнээс одоогийн байдлаар МУИС, СУИС сургалтынүйл ажиллагаа явуулаагүй байгаа аж. Харин МУБИС-ийн сургалтын бүртгэл дууссан бөгөөд хичээлээ энэ сарын 15-наас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. “Олон улсын Улаанбаатар их сургууль”-ийн бүртгэл өчигдрөөс эхэлж, энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн “Орхон” их сургуулийнхан өнгөрсөн сарын 25-наас суралцагчдаа бүртгэсэн бөгөөд энэ сарын 20-нд дуусах аж. Сургалтыг 45 хоногийн турш танхимаар явуулах юм.
2025-10-02

Боловсролын салбарт мөрдөгдөж байсан 147 стандартыг хүчингүй болголоо

Боловсролын Төрийн захиргааны байгууллагын ТХ41 дүгээр хуралдаан 9 дүгээр сарын 26-ны өдөр болж, боловсролын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нийт 147 стандартыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
2025-09-29

Тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд тэгш хамруулах зөвлөл байгууллаа

Ялгаатай хэрэгцээт хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулах Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсрол, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу байгуулсан тус зөвлөлд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнд харьяа боловсролын газар, хэлтсийн тэгш хамруулан сургах асуудал хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, салбар комиссынхон, эрүүл мэнд хариуцсан гишүүн, сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөл багтаж буй аж.
2025-09-29

МСҮТ-ийн багш нарыг Японд мэргэшүүлэх нь

Боловсролын ерөнхий газрын Японы Шизуока мужийн Нэгдсэн сургалтын төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагуудын багш нарыг тус улсад мэргэшүүлэхээр болжээ. Тус мужийн Боловсролын сургалтын төвийн орлогч захирал Ямазаки Күмико, хэлтсийн ахлах мэргэжилтэн Цүжи Ёсүкэ нар Монголд энэ сарын 22-27-нд ажиллаж байна.
2025-09-25