Боловсролын сайдын тушааалын дагуу багшлах эрхийн гэрчилгээ олгох 45 хоногийн сургалтыг улсын хэмжээнд их, дээд найман сургууль явуулах эрхтэй болсон билээ. Үүнээс одоогийн байдлаар МУИС, СУИС сургалтынүйл ажиллагаа явуулаагүй байгаа аж. Харин МУБИС-ийн сургалтын бүртгэл дууссан бөгөөд хичээлээ энэ сарын 15-наас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. “Олон улсын Улаанбаатар их сургууль”-ийн бүртгэл өчигдрөөс эхэлж, энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн “Орхон” их сургуулийнхан өнгөрсөн сарын 25-наас суралцагчдаа бүртгэсэн бөгөөд энэ сарын 20-нд дуусах аж. Сургалтыг 45 хоногийн турш танхимаар явуулах юм.
Дээрх сургалтаар хэчнээн багш бэлтгэсэн талаар Боловсролын ерөнхий газрын Дээд боловсролын багшийн хөгжил хариуцсан арга зүйч, ахлах мэргэжилтэн Ж.Солонгоос тодрууллаа. Тэрбээр “Сургалтад нийт 169 хүн хамрагдаж, гэрчилгээ авсан. Тэднээс 68 нь багшилж байгаа. 39 нь орон нутагт, 29 нь нийслэлд. Төгсөгчдийн олонх нь гадаад хэл, математик, мэдээлэл зүйн чиглэлийн мэргэжилтэн. Тухайлбал, англи хэлний орчуулагч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй хүнийгбагшлах заах арга зүйдсургаж байгаа” гэв.
Ташрамд, ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах хүсэл сонирхолтой иргэдэд энэхүү сургалт нээлттэй бөгөөд бакалаврын зэргийн голч дүн 2.7-гоос дээш, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай, сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэсэн ерөнхий шаардлага тавьж буй.
Ч.Болор