
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн хутгалуулсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу албаны шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиход Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 41 настай эрэгтэй Б.Ц хүзүү, баруун гуя тус газраа хутгалуулж нас барсан байдалтай байжээ.
Хэргийг шалгах явцад 34 настай эрэгтэй Д.Б нь согтуурсан үедээ маргалдсаны улмаас өөрийн гэрт бусдын амь насыг хөнөөсөн болох нь тогтоогдов.
Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас 45 кадр зураг, эд мөрийн баримтаар 12 см, хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хүрэн өнгийн иштэй хутга хураан, хурууны хээ зэргийг авчээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.