
Жүжигчин А.Ганчимэг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын нэр дээр QR код авч, автомашинаараа хөдөлгөөнд оролцсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотойгоор жүжигчин А.Ганчимэг дараах тайлбарыг өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Тэрбээр "Нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй нь бололтой. QR кодоор хөдөлгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин бөгөөд миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ машин аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг ХХМТГ-т ажилладаг манай дүү ажилдаа унадаг юм /Ажлын газрынх нь үнэмлэхний зургийг орууллаа/. Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай" гэжээ.

Нийслэлд хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед 15 салбар, чиглэлийн байгууллагын ажилтнууд QR код бүхий зөвшөөрлийн дагуу замын хөдөлгөөнд оролцож байна. Уг 15 салбарт жүжигчин А.Ганчимэгийн дүүгийн ажилладаг Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар ч багтдаг юм.