
Маргааш нийслэлийн хэмжээнд тэг зогсолт хийж болзошгүй гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Уг мэдээлэлтэй холбогдуулан бид Улсын Онцгой комисс руу холбогдон тодруулахад "Тэг зогсолт хийх шийдвэр гараагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж онц байдал зарласан тохиолдолд тэг зогсолт хийх журамтай. УОК, НОК, Засгийн газар тэг зогсолт хийх эрх зүйн үндэслэл байхгүй" гэлээ. Дархлаагаа унагаахгүйн тулд баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг Улсын Онцгой комиссоос иргэдэд уриаллаа.