
Нийслэлд коронавирусийн халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбоотойгоор хатуу хөл хориог дахин 14 хоног сунгаж, дэглэмийг улам чангаруулах болсон тухай баталгаатай эх сурвалжаас мэдээллээ. Ингэхдээ 15 салбар, чиглэлийн байгууллагын тоог бууруулж, явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эрс багасгах аж.
Мөн дээрх 14 хоногийн хугацаанд нийслэлийн нийт айл өрхийн нэг иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж байгаа юм байна.
УОК, Засгийн газар энэ долоо хоногт багтаан хуралдаж хөл хориог сунгах, эсэх асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ.