
Цагдаагийн байгууллагад өчигдөр гэмт хэрэг зөрчлийн 974 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс 47 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тул эзэн холбогдогч нарт нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Энэ өдөр гэр бүлийн хүчирхийллийн 70 дуудлага ирсэн гэнэ. Үүнээс гадна архи хэтрүүлэн хэрэглэж, ар гэртээ аюул, түгшүүр төрүүлэн агсам тавьсан, гудамж талбайд тасарч унасан 143 хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэжээ. Мөн 39 иргэн согтуугаар жолооны ард сууж, зам тээврийн хөдөлгөөнд оролцсоныг саатуулсан байна.