Цагтаа төр түшилцэж явсан Эх орон хэмээх намын сураг бүр алдарчээ. Байгуулагдсан цагаасаа л “Эрэл”-ийн, нэг хүний, ком панийн хэмээн цоллуулж байсан ч энэ намд УИХ-д долоо хүртэлх төлөөлөлтэй, Засгийн газарт гурван ч сайдтай ажиллан мандаж байсан үе бий. Одоогийн гуравдагч хүчний намууд дундаасаа л овоо “юм үзсэн” гэсэн үг. Эх орон намын алдарсан сургийг гаргахын тулд түүхийг нь нэг сөхье. 1998 он. Эх орон нам байгуулагдав.
Анх Монголын ардчилсан шинэ социалист нам нэртэй байснаа өөрчилсөн юм билээ. 2000 оны сонгуульд тэд Эх орон-МАШСН нэрээрээ бие даан оролцоод 73 тойрогт хүнээ сойжээ. Хэдийгээр компанийн нам, “Эрэл”-ийн ажилтнуудаас гишүүд нь бүрддэг гэх мэт шүүмжлэл байсан ч орон нутагт төлөөлөл сайтай гэдэг байв. 73 нэр дэвшигчээс намын дарга Б.Эрдэнэбат л ганцаараа УИХ-д сонгогдсон. Тэрбээр нийслэлийн Хан-Уул дүүргээс өрсөлдсөн. Энэ үед тэр улс төрд “шинэков” байлаа.
2004 он.
УИХ-д төлөөлөлтэй байж төр түшилцэж үзсэн харьцангуй туршлагатай нам болжээ. Тэд АН-тай эвсэж, “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан сонгуульд өрсөлдөв. Тус эвсэл УИХ-д 35 суудал авсны долоо нь Эх орон намынх байлаа. Энэ бол “Эрэл”-ийн намын улс төрд мандсан оргил үе. Эдүгээ АН-д нөлөө бүхий болоод байгаа Х.Баттулга Эх орон намаас УИХ-д сонгогдсоныг уншигчид санах байх. Мөн Д.Эрдэнэбүрэн, Ц.Батаа, Ц.Жаргал, Б.Цэрэнбалжир, С.Отгонбаяр, Б.Эрдэнэбат гэсэн бараг бүлэг байгуулах шахсан төлөөлөлтэй байв. МАХН 37 суудал авч, БНН нэг, бие даагч гурван хүн сонгогджээ.

Олонхгүй Парламент эвслийн Засгийн газар байгуулсан нь мэдээж. Энэ үед Эх орон намын дарга Б.Эрдэнэбат Түлш эрчим хүчний, тус намын гишүүн И.Эрдэнэбаатар Байгаль орчны, С.Отгонбаяр Онцгой байдлын асуудал хариуцсан сайд болсон. И.Эрдэнэбаатар, Ц.Жаргал, Б.Цэрэнбалжир нар “Эрэл” компанид ажилладаг байсан аж.
Ажилтнуудаасаа сонгуульд зүтгүүлсэн нь ийнхүү амжилт олсон үе. Байгал орчныг сүйтгэж, баялгийг нь ухчихаад нөхөн сэргээлт хийдэггүй гэх мэтээр “Эрэл” компанийг баахан буруутгаж, И.Эрдэнэбаатарын нүүрийг УИХ дээр хэдэн цагийн турш улалзуулсан атлаа л гишүүд Байгаль орчны сайдаар томилчихож байсан юм.
Эвслийн Засгийн газар намуудад суудлаа хуваа рилчихсан, тохирдгоо тохирчихсон, түүнээс нь Эх орон нам “зүсэм” хүртэж чадсан учраас ингэхээс аргагүй байсан биз. 2004-2008 оны УИХ адал явдал ихтэй, бужигнаантай байлаа. “Эх орон-Ардчилал” эвсэл удалгүй задарч, Парламентад шинээр ҮШН хэмээх М.Энхсайхан, Ж.На ран цацралт, М.Сономпил, Ж.Бат хуяг нарын төлөөлөлтэй нам байгуулав.
Л.Гүндалай ч Ард түмний нам байгуулан “өрх тусгаарласан”. ИЗН, ЭО, АН-аас бүрдсэн эвсэл ийнхүү таван нам болж салав. М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар Ерөнхий сайдын суудлыг булаацалдан маргасан нь эвсэл задрах шалтгаан байсан тухай яриа бий.
Энэ сиймхийг АН-ын Ц.Элбэгдорж ашиглаж, МАХНын дэмжлэг авснаар Ерөнхий сайд болсон гэх. Шуудайд хийсэн олон эвэр эв эеэ олохгүй нь ойлгомжтой болмогц Ц.Батаа МАХН руу, Д.Эрдэнэбүрэн, Х.Баттулга нар АН-д “урвав”. Ингээд Эх орон нам УИХ-д дөрвөн гишүүнтэй үлдэх нь тэр.
Б.ЭРДЭНЭБАТЫН АЛБАН ТУШААЛД ӨГСӨН “ДУРЛАЛ” НАМЫГ НЬ СҮЙТГЭВ
УИХ-д олон суудал авсан ч Ерөнхий сайдын сэнтий рүү зүтгэснээрээ тэр эвслийг ч, намаа ч задлах эхлэлийг тавьжээ. Тухайн үед Эх орон намын гишүүд “Б.Эрдэнэбат даргыг өөрчил, нэг хүний биш олон түмний нам болох ёстой” гэсэн шаардлага тавьсан аж.
Гэвч “Миний нам бол миний компани” гээд тэр тоогоогүй бололтой. Эх орон нам анх байгуулагдахдаа 100.000 гишүүний батлах хэвлэж байсан түүхтэй. Бүх сум, бараг бүх багт намынхаа салбарыг байгуулж чадсан нь тус намын давуу тал байсан. Шинэхэн байгуулагдсан намыг сонгох хүн тухайн үед олон байсан юм билээ. Гэвч удирдлагууд нь хувийн тоглолт хийсээр гишүүд нь өөр сонголт хийхэд хүрэв. 2008 он. Эх орон нам УИХ-ын сонгуульд дахин дангаараа өрсөлдлөө. Гэвч нэг ч хүн сонгогдож чадсангүй. УИХ-д суудалтай байсан намыг “лааз өшиглүүлэхэд” хүргэсэн хэмээн гишүүд нь Б.Эрдэнэбатыг буруутгав. Даргын албан тушаалыг дараагийн хүндээ өгөх хэрэгтэй хэмээн түүнд санал тавьжээ. Бага хурлаа ч зарласан байна. Харин Б.Эрдэнэбат намын даргын албаа өгөхийг хүссэнгүй.
Тамгаа авч гэртээ цоожилчихоод АНУ руу арилаад өгөх нь тэр. Ингээд л Б.Эрдэнэбатын сураг улс төрийн ертөнцөд алдрав. Хааяа нэг Хөвсгөлд, эсвэл АНУ-д яваа сураг гарах төдий л байна. Жуковын музейн ойролцоо байсан намын байрныхаа бүх тавилгыг тэрбээр “Эрэл” ком панийнхаа агуулах руу зөөл гөснөөр байр ч үгүй, гишүүд ч үгүй хоцорчээ. Тус намд байсан гишүүдээс АН, МАН-д орсон хүн цөөнгүй юм билээ. Тусдаа нам байгуулахаар төлөвлөж байгаа хүмүүс ч байна.
ЭХ ОРОН НАМЫГ ТӨЛӨӨЛЖ БАЙСАН ГИШҮҮД ХААНА ЯВНА
2011 он. Байгаль орчны сайд байсан И.Эрдэнэбаатар, Ц.Жаргал нар Эх орон намыг орхисон гэнэ. И.Эрдэнэбаатар нь АНУ-д байгаа сураг гарав. Чуулганаа бараг тасалдаггүй, тэгсэн атлаа юу ч ярьдаггүй томоотой гишүүн байсан Б.Цэрэнбалжир л Б.Эрдэнэбатад үнэнч үлджээ. Онцгой байдлын сайд байхдаа хууль зөрчсөн гэх дуулиантай байсан С.Отгонбаярын хэргийг цагаатгажээ.
Намын мөнхийн дарга байхыг эрмэлзсэн Б.Эрдэнэбатын сураг саяхнаас гарах болов. Сонгууль дөхөөд ирмэгц тэрбээр хоёр танхимтай Парламент байгуулах талаар дуугарч эхэлсэн байна. Сайд байхдаа “Буман нарны гэрэл” хөтөлбөр болон тендер будилаантуулсан гэх хэргээр “дээлээ нөмрөх” шахаад намын нэртэйгээ хамт энэ асуудал нь мартагдсан. Түүхээс нь харвал Эх орон нам АН болон ҮШН, БНН гэх мэт гуравдагч хүчнийхэнтэйгээ найзалж иржээ. ҮШН, БНН нэгдэх, хамтран тухай мэдээлэл байнга л гардаг байсан. Энэ хоёр нам нь эдүгээ хуучин МАХН-ын дарга Н.Энхбаярт “дагаар ороод” буй.
Найзуудаа дагах уу, дангаараа сэргэх гэж үзэх үү гэсэн сонголт Б.Эрдэнэбатад байгаа бололтой. Гэхдээ Эх орон намаа сэргээх эсэх нь тодорхойгүй байна. Эх орон нам улс төрийн ертөнцийн өнгөрсөн үед сайнтай, муутай ч мөрөө үлдээжээ. Харин ирээдүйд энэ намын мөр гарах болов уу. Эсвэл архивт үлдэх үү.