Хоол идэхдээ, ариун цэврийн өрөө орохдоо ч энгэрийн зүүлт шиг дагуулж явдаг хэрэгсэл бол гар утас гэхэд үнэнээс хол зөрөхгүй. “Утасгүй бол үхлээ юү” хэмээн хошигнох нь ч бий. Харин гар утасны технологийн салбарт сүүлийн 20 жил үргэлжилсэн “илүү ухаалаг”, “илүү нимгэн” гэх “уралдаан” өдгөө мухардаж байх шиг. Түүнчлэн шил шилээ дарж буй түмэн зүстэй утсыг тэсэн ядан захиалдаг нь ч цөөрчээ. Үүний оронд ухаалаг утас, компьютер, интернэтээс тодорхой хугацаанд бүрэн татгалзаж, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндээ сэргээхэд чиглэсэн дижитал детокс үйлчилгээний эрэлт дэлхий даяар нэмэгдэж буй нь орчин цагийн “тансаглал” болсон гэлтэй. Мөн “тэнэг” буюу товчлууртай утас хэрэглэж заншсан хү мүүс ажлаас халшрах хам шинжээсээ ангижирч, анхаарал төвлөрөл нэмэгдэж буй талаараа цахим сүлжээнд хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл, орчин цагийн хүмүүс дунд зах замбараагүй мэдээллийн урсгал, сошиал хэрэглээ, ухаалаг төхөөрөмжүүдээс татгалзсанаар амьдралын чанар сайжирч, гэр бүл, өөртөө чанартай цаг зарцуулж чадна гэх хандлага хэдийн тогтжээ.
ДИЖИТАЛ ЭРХ ЧӨЛӨӨ
“iPhone 17-той болсон ч найзууд анзаарахгүй байх үед” гэх гарчигтай мийм зураг хүмүү сийг их инээлгэх шиг болно лээ. Ер нь манай иргэд хүний дор орохгүй гэсэн “их зан”-тайн дээр байнга л өмсөж, зүүснээрээ өрсөлддөг гэхэд буруудахгүй. Эд бараа худалдан авахдаа энэ надад хэрэгцээтэй бил үү хэмээн бодохгүйгээр бусдад сайхан, чамин харагдахад төвлөрч, өөртөө хэрэгтэй, хэрэггүй хогшил цуглуулж, нэрмээс болдог. Харин дэлхий даяар ийм замбараагүй хэрэглээнээс үе шаттай татгалзаж буйн нэг илрэл нь дижитал детокс. Стресс, бухимдал, технологийн хэт хэрэглээнд автаж, нойргүйдсэн хүмүүс “Энэ бүхнийг эцэслэе, гүйцээ” хэмээн шийдэхдээ ухаалаг утсаа товч лууртайгаар сольж, сошиалаас татгалзах хатуу “гэрээ” өөртэйгөө байгуулж буй юм.
“Өглөө сэрээд, бие засахдаа, цай уухдаа, хоол хийхдээ гээд бүх л цагт фэйсбүүк, юүтүб үзэж байна. Яаж болих вэ. Сүүлдээ бүр автомашин барьж байхдаа ч утсаа оролддог боллоо” гэсэн асуулгын хариуд “Би зурагт үзэлгүй таван жил болж байна. Ухаалаг төхөөрөмжүүдээ өөрөөсөө хүчээр холдуулах хэрэгтэй. Нэг л мэдэхэд түүнгүйгээр амьдардаг болсон байна” хэмээсэн бол “Сошиал медиа нэг хүний зовлонг бүх нийтийнх болгодог. Сэтгэл түгших, анхаарал дутмагших, мэдрэлийн ядаргаанд орж буй бол энэ зөвхөн өөрт чинь хамаатай. Өөрийн “Тэнэг” утас тренд болсон уу шийдэж чадах асуудал, бэрхшээлд төвлөрөх бус, нийтийн зовлонг өөртөө хураах ямар хэрэгтэй юм бэ. Бид үзэж, сонсож буй зүйлдээ цензуртэй хандах шаардлагатай”, “Агаарын бохирдол уушгинд халтайн адилаар интернэтэд “хахаж” байгаа асар их мэдээллийн бохирдол тархи, сэтгэл зүйд чинь муу юм шүү. Хүн юунд анхаарна, түүн шигээ болно. Бидний амьдралын гол нөөц цаг хугацаа, анхаарал хоёр тул өөртөө хайртай байгаарай, амьдрал богинохон. Сошиалд зарцуулах цагаа ажил хэрэг, гэр бүлдээ зориулаарай. Юу хайж байгаагаа ч мэдэхгүйгээр эцэс төгсгөлгүй “ухах” платформууд чинь хэрэглэгчийн зан төлөвийн дизайнеруудын боловсруулсан модельд суурилдаг. Тиймээс хү ний тархи үүнийг сөрж чаддаггүй. Сошиалаар ажилладаггүй л бол өдөрт 10-20 минут ашиглахад хангалттай. Хэрэглээний хязгаар өөртөө тогтоохыг зөвлөе” гэж нэгэн хэрэглэгч цахим сүлжээнд бичжээ.
Орчин үеийн хүний анхаарал төвлөрөл буюу нэг зүйлд тогтож ажиллах чадвар сүү лийн жилүүдэд огцом буурсан. Калифорнийн их сургуулийн профессор Глориа Маркийн судалгаанд дурдсанчлан 2004 онд хүн компьютерын дэлгэц рүүгээ дунджаар 150 секунд төвлөрдөг байсан бол 2012 онд 75 болсон байна. Харин өнөө үед энэ нь 47 секунд болж өм цөм багассан байх жишээтэй. Эл хугацаанд багтаж рекламынхаа гол санааг ойлгуулж чадахгүй бол ямар ч компани маркетинг, зар сурталчилгаа хийгээд хэрэггүй гэх нь ч байна.
Анхаарал дутмагших суурь шалтгаан нь ухаалаг төхөөрөмжүүд болон тэдгээрийн доторх аппликэйшнүүд хүний тархинд допамин ялгаруулж, илүү “донтуулах” алгоритмаар ажилладагтай холбоотой аж. Шуудан бичиж байснаа мэдэгдэл ирэх дуугаар утсаа шүүрэн авч, нэг мэдэхэд хоёр цаг “маажчихсан” байх, “Унтахаасаа өмнө жаахан бичлэг үзье” гээд “Тик Ток” “гүйлгэж” байтал үүр цайж байх нь энүүхэнд. Үүнийг шинжлэх ухаанд “шилжилтийн зардал” хэмээдэг бөгөөд тархи өмнөх төвлөрлөө сэргээх гэж багагүй энерги зарцуулдаг төдийгүй бүрэн төвлөрөхөд дунджаар 20-25 минут шаардагддаг байна. “Майкрософт” компанийн өөр нэгэн судалгаанд хүний анхаарал төвлөрөл ердөө найман секунд болж, загаснаас дор болсныг ч анхааруулсан нь бий.
ТОВЧЛУУРТАЙ УТАСНЫ ЗАХ ЗЭЭЛ ЯАГААД ТЭЛЖ БАЙНА ВЭ
Тэгвэл “тэнэг” утасны зах зээл хэрхэн өргөжиж буй талаар тайлбарлая. “Нокиа” брэндийн эрхийг эзэмшигч “HMD Global” компани 20222024 оны хооронд АНУ-ын зах зээлд л гэхэд борлуулалтаа 20 хувь өсгөсөн. 2023 онд дэлхийн хэмжээнд товчлууртай утасны борлуулалт нэг тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2030 он гэхэд энэ зах зээл жилд дунджаар таван хувиар өсөх төлөвтэй байна. Ийнхүү зах зээлээ тэлэхэд хэд хэдэн хүчин зүйл голлон нөлөөлсөн юм. Тухайлбал, товчлууртай утасны компаниуд бүтээгдэхүүнээ 4G сүлжээ дэмждэг, интернэтэд холбогдох, “WhatsApp”, “Google Maps”-ийн үндсэн функцүүдийг агуулсан “KaiOS” үйлдлийн системтэй болгосноор хэрэглэгчдийг улам татжээ. Түүнчлэн ийм төрлийн утсыг ахмад настнууд л ашигладаг гэх ойлголт урвуу эргэж, “Тик Ток” дээр “dumbphone” хаштагтай бичлэгүүд 800 сая гаруй хандалт аваад буй аж. Олон улсын томоохон корпорацууд болон цэргийн албаныхан дотоод мэдээлэл алдагдахаас сэргийлж, камергүй, эсвэл аппликэйшн суулгах боломжгүй, бат бөх утсыг албаны хэрэгцээнд нэвтрүүлэх нь нэмэгджээ.
Харин манай улсад iOS үйлдлийн системтэй гар утас түгээмэл борлуулагддаг. Гар утасны худалдаа эрхлэгч нэгэн иргэнээс энэ талаар тодруулахад “Шинэ загвар гарах бүрд утсаа сольдог хүмүүсийг буруутгах аргагүй. Технологийн дэвшил ажилд нь үнэхээр хэрэгтэй нэгэн байж болно, эсвэл хуучин утсаа борлуулж, шинийг авах хүсэлтэй хүн байхыг ч үгүйсгэхгүй. Утас хуучрах тусам үнэ нь унадаг л даа. Харин товчлууртай утсыг хаяж гээхэд зарлагагүй гэж үзээд гол төлөв эцэг, эхчүүд хүүхдүүддээ авч өгдөг байсан бол томчууд ч ашиглах нь түгээмэл болсон тал анзаарагдсан” гэв. Үндэсний статистикийн хорооны тайланд мэдээлснээр манай улсын дундаж нэрлэсэн цалин 2.5-2.8 сая төгрөг. Харин дээд, дунд зэрэглэлийн гар утасны үнэ 1.2-7.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж буй үед утсаа тогтмол шинэчлэх нь тийм ч ухаалаг алхам биш хэмээн иргэд байр сууриа илэрхийлж байна.
Гар утасны шинэ загвар бүрийг уралдах шахам худалдан авах нь орчин цагт технологийн дэвшилтэй хөл нийлүүлж буй хэрэг бус, санхүүгийн болоод сэтгэл зүйн “хүлээс”-т орох явдал хэмээгдэж байна. Технологийн боол биш, эзэн нь байж, асар их мэдээллийн бохирдлоос өөрийгөө хамгаалж, амьдралыг бодитоор мэдрэх нь жинхэнэ үнэ цэн болжээ.
Д.Хэрлэн