Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
2024-2028 оны парламентад төдийлөн сайтар танигдаж чадаагүй яваа гишүүдийн нэг бол Цагаанхүүгийн Мөнхбат. Тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард дэд сайд хэмээх албан тушаалтнуудыг томилсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн УИХ дахь АН-ын бүлгийн хурлын шийдвэрийг хэвлэлийнхэнд мэдэгдэж, нүүр царайгаа олон нийтэд харуулсан гэхэд хилсдэхгүй. Үүнээс өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн байр сууриа илэрхийлж байгаагүй гэлтэй.
Дундговийн уугуул, аймгийн төв Сайн цагаан сумын II арван жилийн дунд сур гуулийг 1997 онд төгсөж, ШУТИС-ийн Компьютерын техник, менежментийн сур гуульд суралцан программ хангамжийн ин женер мэргэжил эзэмшсэн юм байна. Гэхдээ сургууль төгссөн оноо андуурсан уу, эсвэл үнэхээр төгсөж чадалгүй олон жил болсон уу, парламентын төдийгүй уугуул нутгийнх нь ИТХ-ын албан ёсны цахим хуудаснуудад 2010 онд дээд мэргэжил эзэмшсэн талаар бичжээ. Үүнээс хойш найман жилийн дараа Удирдлагын академийг дүүргэсэн аж.
2001 онд “Ньюфийл” гэх компанийн инженерээр ажлын гараагаа эхэлж, хоёр жилийн дараа КЭСПА ХХК-ийн захир лаар ажиллах болсон байна. 2007 онд электрон тоног төхөөрөмжийн угсралт, засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажилла гаа явуулдаг “Сатилайтповер” гэх компаниа байгуулж, 2012 онд Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр томилогдох хүртлээ удирджээ. Уг албан тушаалыг хоёр жил хашсаны дараа хувийнхаа эл аж ахуйн нэгжийн зөвлөх гэх албыг эрхлэн гурван оныг үдсэн байна. Сайдын зөвлөхөөр ажиллаж байхад нь 2014 онд Тэргүүний барилгачин цол тэмдгээр шагнасан байдаг. 2017 оноос тэрбээр УИХ-ын гишүүний бие төлөөлөгч болсны зэрэгцээ Дундговь аймгийн АН-ын даргаар ажиллаж эхэлж. Улмаар 2020 онд тус аймгийн Засаг дарга болж, дөрвөн жилийн дараа 2024 оны сонгуулиар Говьсүмбэр, Дорно говь, Дундговь, Өмнөговь аймгийн иргэдийг төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон юм.
Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа цөөнгүй зүйл хийсэн гэж нутгийнх нь дүгнэдэг. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд чамгүй анхаарч, орон нут гаа хяналтын камертай болгох, түүний удирдлагын төвийг бай гуулахад Засаг даргын хувиар багагүй дэмжлэг үзүүлсэн аж.
Саар зүйлд ч нэр холбогдож, АТГ, шүүх, прокурорын бай гууллагаар “үйлчлүүлсэн” ч хэргийг нь эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Дундговийн шүүхийнхэн Засаг дарга асан, төрийн түшээгийнхээ холбогдсон хэргийг үл ялих шалт гаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаачихсан. Түүнээс хойш хэрэг нь хэрхэж байгаа нь тодор хойгүй, бүрэн эрх гэх халхавч дор УИХ-ын гишүүдийн хэрэг “мартагддаг” жишгийн дагуу түдгэлзүүлчхээд буй биз.
Ц.Мөнхбатыг Засаг даргаар ажиллаж байхдаа албан ту шаалаа урвуулан “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэмээн буруутгасан юм. Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд А/129 дугаартай захирамж гаргаж, Сайнцагаан сумын төвийн VII багийн нутаг, тус аймаг дахь Цагдаагийн газрын дэргэд дээрх аж ахуйн нэгжид худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гаргасан байдаг. “Супрема бүтик лоджес” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар өнөөгийн УИХ-ын гишүүн Ө.Шижир (тухайн үед Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын дарга байсан) 2021 онд бүртгүүлсэн гэдэг. “Супрема бүтик лоджес” ХХК-д “Баянгол зочид буудал” ХК-иас тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байсан баримт нь ч бий.
2024 оны орон нутгийн сонгуулийн дараа Засаг даргаар сонгогдсон С.Мөнхчулуун олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбаттай маргаан өрнүүлэхдээ “Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон, хууль тогтоогч атлаа хууль тогтоомж, төрийн ажлын ямар ч ойлголтгүй яаж дөрвөн жил Засаг барьсан юм бэ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрдээ унаад явах юм. Ийм хүнээр Засаг дарга хийлгээд, аймгаа удирдуулахаар яаж хөгжих билээ дээ. Дөнгөж сая аудитаар илрүүлсэн зөрчлийг нуун дарагдуулсангүй гэж Аудитын газрын даргыг дарамталсан пост оруулсан харагдлаа.
Женкод хүний нөөц байхгүй хулгайчийн нөөц л байгаа гэдэг шиг үнэхээр чадавхгүй, чадваргүй баг хамт олонтой юм байна. Тендерийн хулгай, авлига ашиг сонирхлын зөрчил, газрын наймаа, түгээмэл тархацтай нэрээр алт, зэс, жоншны давхардуулан олгосон талбай гэх мэдээллүүдийг нэг бүрчлэн хуулийн байгууллагаар шалгуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдье” хэмээн бичсэн байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ги шүүн гэж “цээжээ дэлддэг” Ц.Мөнхбатыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын фракцынхантай “дөрөө харшуулдаг”, тэдний тө лөөллийн хүн гэдгийг батлах мэт. Төрийн түшээ болсноосоо хойш Ц.Мөнхбатын санаачилсан, өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх нээлттэй мэдээлэл хараахан алга.