
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа дууссан хэмээн мэдэгдэв гэж Fox News телевизийн сэтгүүлч түүнтэй хийсэн ярилцлагынхаа дараа мэдээлэв.
Сэтгүлчийн бичиж буйгаар “Дайн дууссан” гэж Цагаан ордны тэргүүн хэлсэн ч энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийхээс татгалзсан байна.
4-р сарын 8-ны шөнө Дональд Трамп Тегерантай хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрснээ зарласны дараа буюу 4-р сарын 11-нд сөргөлдөгч талууд Исламабад хотод хэлэлцээ эхлүүлсэн.
Гэсэн хэдий ч 4-р сарын 12-ны өглөө АНУ-ын төлөөлөгчдийг ахалсан Ж.Д.Вэнс талууд тохиролцоонд хүрч чадаагүй хэмээн мэдэдсэн юм.
Үүний дараа Трамп Ираны боомтуудад орж, гарч буй бүх хөлөг онгоцуудыг тэнгисийн цэргийн хүчээр хаах тухай зарласан.
4-р сарын 14-нд АНУ-ын 10,000 гаруй тэнгисийн цэрэг, түүнчлэн арав гаруй байлдааны хөлөг онгоц, хэдэн арван нисэх онгоц Ираны боомтуудад орж, гарч буй тээвэрлэлтийг хаав.
24 цагийн хугацаанд нэг ч хөлөг онгоц Америкийн хаалтыг нэвтэлж чадаагүй байна. Зургаан худалдааны хөлөг онгоц АНУ-ын зэвэгт хүний тушаалыг биелүүлэн, эргэж, Оманы булан дахь Ираны боомт руу буцжээ.
АНУ-ын Төв командлалаас мэдээлснээр, хориг арга хэмжээ нь Ираны боомтууд болон Персийн булан, Оманы булангийн эргийн бүс нутгууд руу болон Иранаас зорчиж буй бүх улсын бүх хөлөг онгоцонд ижил үйлчилж байгаа аж.
Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийнхэн Ормузын хоолойгоор дамжин Ираны бус боомтууд руу болон Иранаас өөр газраас зорчиж буй бүх хөлөг онгоцнуудад чөлөөтэй зорчих эрх чөлөөг хангаж байгаа гэж тус байгууллага мэдэгдлээ .