
Баасан гарагийн өглөө Бээжинд Хятадын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Тайванийн сөрөг хүчин Гоминданы намын дарга Жэн Ливэньтэй уулзав.
Жэн Ливэнь ХКН-ын Төв Хороо болон Ши Жиньпиний урилгаар тус улсад айлчилж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд эх газрын Хятадад айлчилж буй тус намын анхны дарга ажээ. Жэн Ливэнь эх газрын Хятадын Жянсу муж болон Шанхай хотоор айлчлаад Бээжинд ирсэн байна.
Жэн Ливэнийн айлчлалын зорилго дэлгэрэнгүйг одоогоор мэдээлээгүй ч ХКН-ын Төв Хорооны Тайванийн асуудал эрхэлсэн газрын дарга Сун Таогийн хэлснээр, Гоминданы намын даргаар сонгогдсоноосоо хойш Жэн эх газарт айлчлах сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлсэн бөгөөд Бээжин түүнд албан ёсны урилга илгээсэн байна. Энэхүү айлчлал нь "ХКН болон Гоминьданы намын хоорондын харилцааг хөгжүүлэх, мөн Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааг энх тайван хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх" зорилготой гэж Сун Таогийн мэдэгджээ.