
АНУ болон Ираны хооронд хоёр долоо хоног гал зогсоох талаар тохиролцсноос хойш 24 цаг хүрэлгүй Ираны тал Ормузын хоолойг эргээд хаав. Вашингтонтой байгуулсан гэрээнд Ливанд гал зогсоох тухай заасан ч Израилийн арми Хезболла бүлэглэлд цохилт өгсөөр байна гэж Тегеран мэдэгджээ.
Цохилтод 250 гаруй хүн амь үрэгдэж, 1000 гаруй шархдсан байна.
Гэвч Цагаан ордон гал зогсоох хэлэлцээр нь Ливаныг хамаарахгүй гэлээ.
"Энэ бол бүрэн үндэслэлтэй буруу ойлголтын асуудал гэж би бодож байна. Гал зогсоох нь Ливанд хамаатай гэж Ираны тал бодсон бол, тийм биш юм. Бид хэзээ ч ийм амлалт өгөөгүй" гэж АНУ-ын дэд Ерөнхийлөнч Жеймс Венс сэтгүүлчидтэй ярилцахдаа тэмдэглэв.
Түүний үгийг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху баталжээ.
Тэгвэл Ираны парламентын дарга Мохаммед Багер Галибаф тэмдэглсэнэээр гал зогсоох саналын арван гол зүйлийн гурав нь зөрчөгджээ. Тэрээр Ливан руу хийсэн халдлага, Ираны агаарын орон зайд нисгэгчгүй онгоц нэвтэрсэн, Тегераны уран баяжуулах эрхийг үгүйсгэсэн зэрэг асуудлыг дурдав.
Үүний зэрэгцээ Исламын хувьсгалт харуулын корпус (IRGC) гал зогсоох тухай зарласны дараа Фарс мужийн Лар хотын дээгүүр Израилийн Hermes 900 нисгэгчгүй онгоцыг бариснаа зарлав.
Үүнээс гадна Ираны Лаван арал дээрх газрын тос боловсруулах үйлдвэрт мөн халдлага гарч, өмнөд Ираны Сирри арал дээр дэлбэрэлт болсон гэж Mehr агентлаг мэдээлэв. Агентлагийн мэдээлснээр Тегеран, Исфахан, Керман, Паренд, Рабат Карим зэрэг хотуудад агаарын довтолгооноос хамгаалах системүүд идэвхжсэн байна.