УИХ-ын намрын чуулганыг хоног тоолон хүлээсэн хүмүүс бол МАНынхан. Учир нь үүгээр УИХ-ын болон дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. МАН-ын бүлгийг баталгаажуулах асуудал бол төслийн нэг л заалт. Зөвхөн нэг намд зориулж хууль өөрчлөх нь өрөөсгөл гэж үзсэн учир Дэгийн тухай хуулийг цогцоор нь өөрчилж, дутагдаж байсан бусад зохицуулалтаа хамт хийх ёстой гэж УИХ үзсэн. Тиймээс ч УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Уг Ажлын хэсэгт АН, МАН, “Шударга ёс” эвслийн төлөөл өл орсон. МАН-ынхан Бүлэгг үй болж хоцорсон, бас баахан маргааны үүд болсон заалтуудыг төсөлд нэг мөр, тодорхой болгохоор цэгцэлж буй аж.
Тухайлбал, “Анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн удирдана” гэсэн заалтыг “Олонх болсон намын насаар хамгийн ахмад гишүүн удирдана” гэж өөрчилж буй юм. МАН-ынхан ч уг заалтыг дэмжжээ. Дээрээс нь “УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор намууд Бүлэг байгуулсан тухай бичгээ өгнө” гэсэн заалтыг МАН биелүүлээгүй. Тэд УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон хэмээн Цэцэд 24 цагийн дотор хандсан юм. Уг заалтыг авч хаяхаар болжээ. Талууд үүн дээр тохиролцсон юм билээ. Энэ мэтээр хоёр талаасаа аль болох ойлголцохоор ажиллаж байсан аж. “Байсан” гэсний учир нь одоо Ажлын хэсэг дээр ахиад л зөрчил үүсчээ. АН-ынхны зүгээс “24 цагаар хязгаарласан дээрх заалтыг хуулиас хасаад Бүлэг байгуулах асуудлыг чинь хялбар болгоё. Та нар Цэцэд гаргасан өргөдлөө татчихаач” гэсэн байна.
МАН-ынхан ч зөвшөөрч. Гэвч тэд хэлсэндээ хүрсэнгүй. Ингээд Үндсэн хуулийн цэц тэдний гомдлыг хэлэлцээд “Анхдугаар чуулганыг насаар ахмад хүн удирдана гэсэн заалтыг тухайн хуралдаанд ирсэн хамгийн ахмад гишүүн гэж ойлгож болно” гэсэн дүгнэлт гаргачихсан. Нэг ёсондоо олонхийг хууль зөрчөөгүй гэж Цэц үзсэн. Зөрүүдэлснээрээ МАН түвэгтэй байдалд орж, одоо эсрэгээр “Цэц нэг намын нөлөөгөөр шийдвэр гаргалаа” хэмээн улстөрж үүлэх ганц замтай үлдэж буй юм. Өнгөрсөн чуулганы үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин Цэцийн шийдвэрийг “инээдтэй” гэж онцолж, нэг намд үйлчилж байна хэмээн буруутгасан. Олонх хууль зөрч өөгүй гэж Цэц дүгнэсэн учраас МАН өргөдлөө татчихсан бол байдал тэдэнд харин ч ашигтай эргэж мэдэх байв.
УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон хэмээн үзээд МАН-ынхан Анхдугаар чуулганы үйл ажиллагаанд бараг сар орчим оролцоогүй. Тэгж байснаа гэнэт нэг өдөр өнөөх даргаа хүлээн зөвшөөрч, Бүлэг байгуулсан тухай бичгээ өгсөн. Үүгээрээ тэд эсэргүүцээд байсан УИХ-ын даргыг сонгох процесс хууль ёсных байсан хэмээн хүлээж зөвшөөрч байна гэж олон нийт ойлгосон. Тэгсэн атлаа Цэцээс гомдлоо таталгүй, зөрчилдөөд байжээ. Дээрээс нь хэдийгээр АН-тай тохирсон ч өргөдлөө Цэцээс татаж, буулт хийхийг хүссэнгүй. Бас хүсэж байснаасаа өөр хариу авав. Мөн Ажлын хэсэг дээр завсарлага авах хугацаан дээр тохиролцоогүй байна. Дэгийн тухай хуульд тусгасан, хүчин төгөлдөр үйлчилж буй завсарлагыг байхгүй болгох ёстой гэсэн байр суурьтай хүн ч АН-ынхан дунд байгаа юм. Гэвч зөвшилцөх гэхээсээ илүү бойкотлоход ашигладаг энэ аргыг шууд халчихаж бас болохгүй байгаа аж. Улмаар төсөл санаачлагч Н.Батбаяр тэргүүтэн таван өдрөөр хязгаарлахаар тусгасан. Үүнийг нэг удаа дахин гурав хоногоор сунгаж болох юм.
Ажлын хэсэг тодорхой хугацаа товлоогүй ч МАНынхан аль болох урт хугацаагаар завсарлага авах нь зөв гэж үзэж байна. Тэд “Иргэд, төрийн бус байгууллагынхнаар хэлэлц үүлэх шаардлагатай асуудал гарч болно. Тиймээс завсарлагын хугацааг тавиухан байлгах нь зөв гэж үзэж байгаа. Энэ саналаа Ажлын хэсэгт оруулна” гэсэн юм. Энэ мэтээр УИХ-ын болон дэгийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийнхэн байр суурийн зөрчилтэй байна. Тиймээс уг хуулийг хэлэлцэх, улмаар МАН-ын бүлэг байгуулах асуудал хэдий хугацаагаар хойшлох нь тодорхойгүй болов.
С.ТУУЛ