УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.
Түүнчлэн “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг дэмжлээ. Бусад асуудлын хүрээнд Ажлын хэсэг байгуулах тухай Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, Ажлын хэсгийн ахлагчдыг томилох саналыг хураалгаж, энэ өдрийн хуралдаан өндөрлөв.