Хууль зүйн сайд салбартаа томоохон шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Юуны урьд талаар нэг тарсан шүүх, хорих анги, цагдаагийн байгууллагынхаа “сав суулгыг” цэгцлэх ёстой гэж үзсэн байна. Энэ төлөвлөгөө, шинэчлэл нь албан тушаалдаа удсан зарим том цолтнуудад таалагдаагүй учраас лхагва гаригт тэрбээр нэгэн “хайрын” захиа хүлээн авсан аж. 2012 он болон 2013-2014 онд хийх үйл ажиллагааны үндсэн чиглэлээ тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд танилцуулж, сонирхсон асуултад хариуллаа. Тус яам энэ онд Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх, Хууль сахиулах, Захиргааны хэргийн гэх мэт найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж буй гэнэ. Хүний наймаа, хар тамхи, экологийн болон эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх бүтэц, хууль эрх зүйн зохицуулалт манай улсад байхгүй. Тиймээс дээрх хуулиудад цаг үетэйгээ нийцүүлсэн өөрчлөлт оруулах юм байна. Харин ирэх хоёр жилийн төлөвлөгөөндөө тэд шүүх байгууллагын шинэчлэл, иргэний үндсэн эрхийн баталгааг эрх зүйн хувьд хангах, хууль зүйн нэгдсэн бодлоготой болох, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсыг дэмжих гэх мэт олон ажил төлөвлөжээ. Энэ хүрээнд Мөрдөх алба шинээр байгуулах юм байна.

1. Шүүх. УИХ өнгөрсөн хавар шүүхийн тухай багц хууль баталсан. Энэ хүрээнд эхний шинэчлэлээ хийх гэнэ. Улаанбаатарын хэмжээнд шүүх 16 танхим байдаг. Үүний талд нь эрүүгийн, үлдсэнд иргэний хэрэг шүүдэг аж. Иргэний хэргийн танхимуудаар жилдээ 400 гаруй мянган иргэн үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Гэтэл иргэдийн гэх зай талбай байхгүй, тэдэнд мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх талаар бүр ч ярилтгүй. Ямар сайндаа шүүгч өөрийн хөө өрөөнд хүртэл хурал хийсэн тохиол дол бий аж. 18 объект тус бүрийн зар дал ч их. Энэ бүхнийг олон улсын стандартад нийцсэн бүтэцтэй болгох нь. Үүний тулд зургаан дүүрэгт тарсан шүүхийг тойргийн хоёр том үйлчилгээний цогцолбор болгохоор төлөвлөжээ. Ингэхдээ иргэний, эрүүгийн шүүх тусдаа байрлана. Олон улсын жишгээр энэ хоёрыг нэг байшинд байлгадаггүй аж. Нэгдүгээр давхар нь олон нийтийн “эзэмшил”-д зориулагдана. Тэнд эвлэрүүлэн зуучлах, хуулийн зөвлөгөө өгөх болон сургалт, сурталчилгааны төв байрлаж, шүүхийн мэдээллийн танхим ажиллах юм байна.
Сайдын хэлснээр одоо бол өөрт, эсвэл гэр бүлийнх нь хэн нэгэнд хамаатай шүүх хурал хэзээ, хаана болох, ямар бүрэлдэхүүн оролцох зэргийг мэдэх гэж иргэд “зөн билэгтэн” болох шахдаг. Тэгвэл үйлчилгээг иргэдэд илүү хялбар, хүртээмжтэй хүргэх бүтэц бий болгох гэнэ. Улмаар 200 хүртэл хүний багтаамжтай 20-25 шүүх хурлын танхим дээд давхруудад нь байрлах юм. Эрүүгийн шүүх бол хонгил болон нэгдүгээр давхартаа эрсдэлтэй шүүх хурлыг зохион байгуулах танхим, саатуулах байр, гэрч, хохирогчийг хамгаалах байр гэх мэт олон улсын жишигт нийцсэн бүх л зай, талбайтай байх гэнэ. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд Иргэний, Эрүүгийн шүүх гэсэн бүхнээ багтаасан хоёр цогцолбор барилгатай болох нь. Ингэвэл орон нутагт ачаалал багатай ажилла даг шүүгч нараа төвд авчрах замаар асуудлыг шийдэх боломжтой. Бас төсөв дээр нэмэлт ачаалал ирэхгүй, 18 тийш тараасан төсвийг нэгтгэчихэд л дээрх шинэчлэлийг хийх боломжтой гэж байна.
2. Хорих анги. Төвлөрсөн хорих анги 23 байдаг аж. Мөн л 23 хэсэгт төсөв зарахаар дундуур нь үр ашиггүй урсах мөнгө их. Дээрээс нь хянагч хүрэлцэх гүй, хоригдол оргодог. Олон улсад хорих байр 1500-гаас дээш хоригдол багтаах хүчин чадалтай байх стандарттай гэнэ. Гэтэл манайд дийлэнх нь 100-300 хүний багтаамжтай. Тэгэхээр 1000-1500 хүн хорих таван хорих анги барьчихад асуудлыг шийдэх юм байна. 23 газар хяналтын камер суурилуулж байснаас төвлөрсөн таван газар суулгавал зардал бага. Дээрх хорих ангиудад жилд 24 тэрбум төгрөг зарцуулдаг юм байна. Үүгээр таван цогц газрыг зохион байгуулж болно гэж сайд нь үзэв.
3. Цагдаагийн байгууллага. Хүмүүс цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэх нь шүүхээс илүү түгээмэл. Тиймээс 100 мянган хүн тутамд цагдаагийн нэг хэсэг байх зохион байгуулалт хийх юм байна. Одоо зургаан дүүрэгт байгаа зургаан хэлтсийн тоог 15 болгож нэмнэ. Тасалгаанд шигддэг цагдаа хэрэггүй учир дээрх хэсгүүдийг гэр хороолол руу нүүлгэх гэнэ. Үүнд харин мөнгө хэрэгтэй гээд Сангийн сайдад Х.Тэмүүжин хандсан юм байна. Гэвч төсөвт илүү мөнгө байхгүй, хямрал айсуй байгааг өнөөх нь учирлажээ. Тиймээс “Тэгвэл зургаан дүү рэгт байгаа прокурорын байраа бид концессын гэрээгээр худалдъя.
Олсон мөнгөөрөө дээрх дэд бүтцээ байгуулъя. Дотоод боломжоо ашиглаж чадвал төсөвт илүү зардал учрахгүй” гэлээ. Шинээр барих хэсгүүд нь цагдаа хувцас солих, бэлтгэлээ хийх, усанд орох гэх мэт бүх л ажиллах, аюулгүй байдлаа хангах нөхцөл боломжийг хангасан байх юм. Энэ бүхэн нь социализмын үеийн тогтолцоондоо дасаж, мөнгө “цохих” аргаа олчихсон дарга нарт хүнд тусаж буй учир ууртай байгааг сайд онцоллов. Тиймээс түрүүчээсээ түүнд заналхийлсэн захидал ирүүлсэн байна. Гэхдээ хэдхэн дарга нарын заналхийллээс айхгүй, шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэдгээ сайд хэлэв.
Ийм шинэчлэлийн хүрээнд хотын А зэрэглэлийн, дээрээс нь хууль, цагдаа, шүүхийн байгууллага төвлөрсөн бүсийн зургийг тэр үзүүлэв. Төрийн ордны баруун талд энэ бүс байрладаг. Гэтэл ХЗЯ-ны мэдлийн уг бүсэд 2-3 объектыг хувьчилж орхисон байна. Цагдаа, шүүх, хүчний байгууллагуудын албан хаагчдад үйлчлэх учиртай нэг эмнэлэг уг бүсэд бий. Эмнэлгийн тодорхой өрөөг ямагт бэлэн байдалд, чөлөөтэй байлгаж, зөвхөн хүчнийхэнд үйлчлэх ёстой ч эмч нар нь жирийн иргэдийг хэвтүүлдэг. Энэ талаар сүүлийн үед маргаан гараад буй. Цэргийн госпитал хэмээх ижил үүрэгтэй эмнэлэг одоо дэргэдээ 3-4 өргөтгөл барилга барьж байгаа. Үүндээ цэрэг, хүчний байгууллагын ажилтнуудыг хүлээн авах боломжтой гэдгээ ч тэд хэлжээ. Тиймээс Х.Тэмүүжин сайд Төрийн ордны баруун талд байрлах, чиг үүргээсээ гажиж үйлчлэх болсон эмнэлгийг Цэргийн госпитал руу нэгтгээд, газрыг нь яамныхаа мэдэлд авах хүсэлт тавьсан юм байна.
Харин эмнэлгийн дарга нар гомдол гаргасны “үр дүнд” УИХ-ын зарим гишүүн уг барилгыг төрөх эмнэлэг болгох санал гаргаад явж буй аж. Энэ талаар тэрбээр “Уг эмнэлэг шинэ тоног төхөөрөмж авна гээд төс вөөс 20 сая доллар хүссэн. Цэргийн госпитал ч бас ийм хэмжээний төсөв хэрэгтэй гэж буй. Нэг чиг үүрэгтэй хоёр эмнэлгийн амбийцаас болж төсвөөс ийм их мөнгө өгч, татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлэхийн оронд нэгтгээд, нэг 20 сая долларыг нь иргэдэд оношлогооны эмнэлэг барихад зарцуулсан нь дээр биз дээ” гэлээ. Улстөржсөн яриа гаргаад эцэстээ эмнэлэг ч үгүй, байр ч үгүй үлдэхэд хүрсэн эмч буюу цэргийн албан тушаалтнуудад нь хариуцлага тооцохоо тэр хэлэв.
Слайдэн дээр нэлээд удаан тайлбарласан түүний мэдээллийг тоймлоход ийм байна. Дараа нь сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.
-Заналхийлсэн захидлыг бичсэн эзнийг олсон уу?
-Өндөр технологи бүхий лабораторитай мөрдөх албатай байсан бол хурдан илрүүлэх байсан байх. Одоо бол манайхан социализмын үеийн аргаар, хов жив хөөцөлдөж л ажиллаж байна шүү дээ. Өндөр технологи оруулаад ирье гэсэн ч хадгалах байр байхгүй. Тэр захидал шуудангаар ирсэн. “Х.Тэмүүжин сайдад гарт нь өгнө үү” гэсэн бичигтэй. Гэхдээ “гарт нь” гэсэн сануулгатай захидлууд голдуу хувийн чанартай, ажилд оруулж өгөөч гэх мэт гуйлгын байдаг учраас би туслахдаа тэр захидлыг өгсөн, өөрөө шууд уншаагүй. Уншаад бичиг хэрэг рүү шилжүүлээрэй гэсэн юм. Гэтэл туслах маань “Ийм захиа байна” гээд уншуулсан. “Чи миний гэр бүлийг сүйдэлсэн. Тиймээс би ч бас чиний гэр бүлийнхнийг хэн ч биш болгоно” гэх мэт агуулгатай, сүрдүүлсэн захиа байна лээ. Надад үүнийг зориуд болхиор бичих гэж оролдсон мэт санагдсан. Үнэндээ гүйцэтгэх ажлыг маш сайн хийдэг хүн шиг байгаа юм. Бичсэн агуулгыг нь уншихаар цагдаагийн дарга нарын нэг ч юм шиг, олон янзаар тайлж болмоор. Гэхдээ энэ бол сүртэй юм биш. Хууль зүйн сайдыг сүрдүүлэх гэж өрсөлдөж байгаа ийм хүмүүс энгийн иргэдтэй яаж харьцдаг нь бүр ойлгомжтой байх. За хиаг хэн бичсэнийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Үүнээс үүдээд би зөв юм хийж байгаа юм байна, иймэрхүү авиртай хүмүүсийг зайлуулсан нь зөв байж гэж дүгнэсэн. Иймэрхүү “хайраа” илэрхийлсэн захидал цаашид ч олон ирэх байх, үүнийг би эхлэл нь гэж бодож байгаа шүү.
-Баар, цэнгээний газруудын эзэдтэй уулзсан гэсэн. Ямар шийдвэрт хүрсэн бэ?
-Стандартын дагуу үйлчилгээ үзүү- лэх шаардлага тэдэнд тавьсан. Үүдэндээ болон дотроо өөрсдийн хөрөнгөөр хяналтын камер ажиллуул, хэтрүүлж уусан үйлчлүүлэгчдийг эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, тусгай өрөөтэй бай гэсэн. Тэд хариуд нь “Тэгвэл үйлчлэх цагийг сунгаж өгөөч” гэсэн. Стандартаа биелүүлбэл цагийг 00.00- 04.00 цаг хүргэн сунгах боломжтой. Тэд холбоо байгуулаад саналаа боловсруулж, энэ долоо хоногт надад танилцуулна гэсэн.
С.ТУУЛ