Их сургууль, Сангийн яам, жанжны талбай, жагсаал цуглаан, УИХ-ын 2008 оны сонгууль, Ганцхудаг, Ардчилсан нам. О.Магнай оюутны ширээнээс босож, ажил амьдралын гараагаа эхэлсэн хориодхон насандаа иргэний хөдөлгөөний нүүр царай болж, хатан зоригтой тэмцэгчийн дүрээр ард түмэнд танигдахыг хүссэн. Гэвч “жагсагч” л гэгдэж байснаас бус, төлөө нь тэмцэж явсан иргэдээсээ хариу талархал, хүндэтгэлийг найман жилийн дараах энэ өдрүүдийнх шиг хүлээж байсангүй. О.Магнай өдгөө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдоод ганцхан сар ажиллаж байгаа боловч энэ богино хугацаанд бүхэл бүтэн Засгийн газрын нүүрийг тахалж, нэрийг нь мандуулах сайн үйлсийн эзэн болж чадлаа. ШӨХТГ нэдэр дээрээ монополь ком паниудыг хамгаалах талдаа хичээдэг, биз несийнх нь ашиг сонирхлыг нийгэмд эерэгээр ойлгуулах үүрэгтэй газар юм болов уу л гэж харагддаг байсан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө гэсэн нигүүлсэнгүй нэртэй энэ байгууллага чухамдаа ямар ажил эрхлэх ёстой вэ гэдгийг олон нийт харин сүүлийн нэг сард л О.Магнайгаас тодорхой мэдэж авав. О.Магнай өрсөлдөөний шударга бус хэлбэрүүдийг таслан зогсоох, шударга өрсөлдөөнд харш аливаа шийдвэрийг хянан зохицуулах аргаар бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагыг үүсэн байгуулагдсанаас нь хойш анх удаа жинхэнэ утгаар ажиллуулж байна. Бензин, шатахууны үнийг үгсэн хуй валдах замаар нэмсэн нефть импортлогч найман компанид ногдуулсан 17.5 тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-ын өмнөх дарга өнгөрсөн хавар цуцлаад байсныг сэргээснээр О.Магнайн алхам шууд олны талархалд нийцсэн. Бензиний үнэ, ШӨХТГ хоёр ихэр юм шиг хэлхээтэй байдаг бөгөөд үгсэн хуйвалдсан тохиолдол бүрт толгойг нь илсээр ирсэн билээ. Харин одоо О.Магнайн үед “Сод Монгол”, НИК, “Магнай трейд”, “Ойн бирж”, “Шунхлай трейдинг”, “Жаст ойл”, “М-ойл”, “Петрожамп” ХХК-иуд хэрхэхийг анхааралтай ажиглацгаая.
О.Магнайн ха лаасанд мөнгө хийх замаар гаргасан шийдвэрээс нь бултах арга саам хайж чадах л компаниуд. Иймэрхүү шалтгааны улмаас ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва тэргүүтэй зургаан байцаагч АТГ-т шалгуулж байгаа шүү дээ. О.Магнайн алхмууд торгох, хориглох гэхээсээ монголчуудад танин мэдэхүйн дэвшил болж байгаагаараа онцгой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд биднийг хээгүй, гүндүүгүй л гэдэг. Үүн дээрээ дорой, ноомой гэсэн шүүмжлэл сонслоо гэхэд үгүйсгэх аргагүй. Өөрсдийнхөө ядууг гайхах атлаа хэрэглээгүй бараа, үйлчилгээнийхээ төлөө илүү төлж, энэ төлбөрөөрөө бизнесийн цөөн хэдэн гэр бүлийг хагартал нь угжиж амьдардгаа мэддэг хэрнээ тоодоггүй. Үүнээс аймшигтай нь юу гэвэл, бид юу идэж, юу ууж байгаагаа огт мэддэггүй явдал.
Мэдэж байх эрхтэй хэрнээ энэ эрхээ ч эдэлж чаддаггүйгээ бодохоор хөөрхийлөлтэй ард түмэн гэхээс өөр юу гэх билээ. Та биднийг ямар сүү ууж, ямар ундаа хэрэглэж байгааг О.Магнай хэлж өглөө. Монголчууд заавал саагаад удаагүй сүү ууна, дөнгөж түүсэн жимснээс шахсан шүүс шимнэ гэсэн өндөр шаардлага тавьдаггүй. Гэхдээ ямар орц, найрлагатай шингэнийг ходоод руугаа юүлж байдгаа үнэнээр нь мэдэх эрхтэй л байж таарна. Ундаа, сүү үйлдвэрлэгчид хэзээ ч үнэнийг хэлдэггүй учраас бид мэдэх эрх чөлөөгөө хасуулсаар иржээ. Хуурай сүү, сиропыг устай найруулсныг “үнээний сүү”, “цэвэр шүүс” нэрээр худалдаж авчихаад, догь оо явж. “Хээ, ямар сайхан сүлэрсэн сүү вэ” гэж ирээд л хөлсөө дуслуулан оочилж байдаг сурталчилгааг Та санаж байна уу? Үнээний сүүг савлан айл өрхийг хангаж байгаагаар үйлдвэрлэгчид рекламддаг. Гэтэл монголчуудын хэрэглэж байгаа нийт сүүний ердөө 10 орчим хувь нь л үнээний сүү, үлдсэн 90 хувь нь найруулсан хуурай сүү байдаг. Монгол Улсад мөрдөж байгаа стандартаар жимсний шүүсийг дотор нь цэвэр шүүс, сэргээсэн шүүс, өтгөрүүлсэн шүүс, хуурай шүүс гэж ангилдаг аж.
Гэтэл найруулсан хуурай шүүсээ зарж борлуулахын тулд “байгалийн цэвэр шүүс” гэж хуурч мэхэлсэн сурталчилгаа цацдаг нь хууль зөрчиж байгаагаас гадна хэрэглэгчдээ дорой мунхагт тооцсон үйлдэл юм. Хүнсчдийн холбоо зэрэг байгууллагаар дамжуулан ундаа, сүү үйлдвэрлэгчид хуурамч мэдээлэл бүхий шошгоосоо татгалзахгүйн тулд “Хортой бүтээгдэхүүн зараагүй л бол болж байгаа юм биш үү” хэмээн хэл ам хийхээсээ ичсэнгүй. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах О.Маг найн сайн үйлсийг хэвлэл, мэдээллийн байгууллагууд, олон нийт түрэн дэмжиж байгаа учраас ундаа, шүүс үйлдвэрлэгч ком паниуд үнэн бодит мэдээлэл бүхий шошго нааж, буян үйлдэхээс өөр аргагүй болов. Үнэнийг мэдэх эрх чөлөөнийхөө төлөө О.Магнайд ард түмэн баярлалаа. Ард түмнийхээ магнайг тэнийлгэж яваарай, Магнай.
Б.ЭНХЦЭЦЭГ