Хослол өмсөж, зангиа зүүсэн хот маягийн нэр дэвшигчдийн дүр төрх сум хавьд арай өөр дүрслэлтэй. Жинхэнэ монгол эр, бүсгүй гэдгээ илтгэхийн тулд орон нутгийн сонгуульд, тэр тусмаа аймаг, сумын ИТХ-д өрсөлдөгчид үндэсний хувцас дээлээ сонгох биз. Тэр нь ч орон нутгийн иргэдэд илүү дулаахан харагдана.
Энэ сонгуульд нийт 16 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн тойм тоо байна. Учир нь хууль хэрэгжүүлэх хуваарь ёсоор энэ сарын 19 гэхэд л нэр дэвшигчдийн тоо, нэрийг албан ёсоор зарлах юм. Одоохондоо сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдээ бүртгээд аймаг руугаа хүргэх ажиллагаа өрнөж буй. Гэхдээ намууд анхан шатны байгууллагуудаараа дамжуулан тоогоо нэгтгээд эхэлсэн нь мэдээж, түрүүчээсээ зарлаж ч байна.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд хоёр эвсэл, зургаан нам оролцохоор болсон. Шат шатны байгууллагуудаараа хэлэлцээд нэр дэвшигчдээ ч тодруулчихсан. Тэд нар нь шинэ хувцсаа өмсөөд, мөрийн хөтөлбөрөө сугавчлаад аймаг, сум, дүүргийн ИТХ хэмээх барианд орохоор гараандаа бэлэн зогсоод байна. УИХ-ын сүүлийн сонгуулийг эс тооцвол Монголын улс төр АН, МАН-аар л төсөөлөгддөг байв. Тэдэн дээр “Шударга ёс” эвсэл б ую у МАХН, МҮАН хэмээх хүчтэй тоглогч нэмэгдсэн ч АН, МАН гол бай хэвээр гэдэг нь мэдээж. МАН-ын ерөнхий наНэр рийн бичгийн дарга уржигдар мэдээлэл хийж, тус намаас орон нутагт 8000 хүн нэр дэвшинэ гэдгийг мэдэгдсэн. Тэдний 1400 орчим нь аймаг, дүүрэгт, үлдсэн нь суманд хүч үзэх “дээлтэй нэр дэвшигч” юм. Нийт нэр дэвшигчийн 25 хувь нь бүсгүйчүүд байх юм билээ. МАН ахмад, залуу, бүсгүй бүх гишүүнийхээ төлөөллийг хангасан жагсаалт гаргаснаа онцолсон. Хэзээ ч хэнтэй ч эвсэж байгаагүй түүх ганцхан энэ намд хамаатай.
Хэдийгээр УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд ялагдсан ч одоохондоо орон нутаг тэдний мэдэлд байгаа. Тус намын угшилтай Засаг дарга нар нь солигдоогүй, тэдний хүч хөдөөд хэвээр байгаа нь МАН-ын хувьд том давуу тал. Чаддагаараа бооно гэдэг шиг МАН-ын орон нутаг дахь хүчин АН-ын хүмүүсийг хөөрхөн хавчаад байгаа мэдээлэл ч бий. Улс төрд бол энэ байтугай хор найруулдаг юм хойно доо. Гэхдээ орон нутаг бүхэлдээ МАН-ыг дэмжинэ гэвэл өрөөсгөл. Тэнд АН, бас МАХН хэмээх хүчинд хуваагдан сонголтоо дайх хүн олон. Тэгэхээр М А Н - ынханд нэлээд хурдан гүйх хэрэг гарч буй юм. АН АН-ын хувьд УИХ-д хамгийн олон суудал авч, НИТХ-д ялалт байгуулсан учраас итгэл дүүрэн байгаа. Ийм сэтгэлээрээ тус намын нэр дэвшигчид орон нутгийн сонгуульд өрсөлдөнө. Сүхбаатар, Завхан зэрэг цөөхөн аймаг л “тэдний мэдэлд” байгаа. Гэвч дээгүүрх суудлыг нь эзэлсэн намд давуу тал байх нь мэдээж. Тус нам Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас бусад бүх нэгжид нэр дэвшигчээ сойжээ. Тэнд дээр дурдсан “хөөрхөн шалтгаан” байснаас мандат авч чадаагүй бололтой.
Сар гаруйхан хугацааны дараа болох орон нутгийн сонгуульд өрсөлдөгчдийнхөө тоог тэд хараахан нэгтгээгүй байгаа аж. 2008 онд АН ялагдал хүлээсэн бол энэ удаа олуулаа ялахаар зорьж, бэлтгэлээ базааж буй гэнэ. МАХН сэргэлэн загнав Орон нутгийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн хоёр эвсэл хоёулаа МАХН-тай холбоотой. МАХН, МҮАНын “Шударга ёс” эвсэл энэ удаагийн сонгуульд 14 аймагт хамт, есөн аймаг, дүүрэгт тусдаа оролцоно. Эвсэл задарч байна, хөлөө жийлцлээ, Засгийн газар тарах нь гэх мэт олон нийтийн болгоомжлолын дундуур МАХН сэргэлэн зан гаргажээ. Бас манай улсын сонгуулийн түүхэнд байгаагүй нэг хувилбарыг сонгосон байх юм. Тэд хуучны анд МҮАНтай ч эвсэнэ. Үүнээс гадна ИЗНН-ыг “урхидаж” дөнгөжээ. Төсөөлөөгүй сонголт. “Шударга ёс” эвсэл шиг тэд тодорхой аймаг, дүүрэгт л хамтарна. ИЗНН, МАХН-ын эвсэл нь “Иргэний шударга ёс” нэртэй. МАХН-ынхан МҮАНтай хамтарч, алсдаа МАН-даа уусах тухай л яриа, төсөөлөл байснаас ИЗНН-тай хамтарна гэж олон хүн санаагүй болов уу. Эдгээр нам орон нутгийн сонгуульд тусдаа, бас эвсэж оролцоно. Ийм хууль эрх зүйн боломж нь бий юм билээ. Тэгэхээр хамгийн сэргэлэн нам нь МАХН болж байна.
Дангаараа амжилт үзүүлнэ гэсэн газраа тэд хувийн тоглолт хийж, хүч дутна гэсэн газраа МҮАН, ИЗНН-ын аль илүүг урдаа барих нь. МҮАН-ын тухайд тусдаа оролцох есөн газартаа хэдэн хүн сойх тоог ирэх долоо хоногт зарлах аж. ИЗННынхан орон нутгийн сонгуульд амжилт тэр бүр гаргаж байгаагүй ч энэ удаа МАХН дээр түшиглээд үзээд алдахаар шийджээ. ХӨндлӨнгийн ганц тоглогЧ УИХ-д суудалтай намуудтай зэрэгцэн энэ сонгуульд оролцож “зүрхэлсэн” ганц тоглогч нь ЭЧХН. УИХ руу хошуураад байдаг өнөөх олон намаас сураг ч гарсанг үй. Тэднийгээ энэ нам төлөөлж буй юмдаг уу даа. Гэхдээ хөндлөнгийн ганц тоглогч маань нэлээд ядруухан. Тэд зөвхөн нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-д ирц бүрнээр буюу 41 хүн сойж байна. Үүний 14 нь тойргоор, үлдсэнийг жагсаалтаар сонгоно. ЭЧХН-ыг “эрэлч” гээд тодотгочиход гэмгүй.
Уг намын тухай ярихаар дарга Ш.Төмөрсүх л санаанд бууна. Нэг хүний нам. 2006 онд байгуулагдсан, хоёр удаагийн УИХ-ын сонгуульд оролцсон ч амжилт гаргаж байгаагүй. УИХ-ын сонгуульд намаас нь нэр дэвших зөв бодолтой хүн хайсаар дарга нь гутлаа элээтэл явсан байх. Энэ удаа ч ялгаагүй “эрлийн” зарчмаа давтжээ. Сонгуулийн хороод нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, үнэмлэхийг нь олгосноор сурталчилгаа эхэлнэ. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй учраас нэр дэвшигчид нэг л гараанаас өрсөлдөнө. Замд нь харин ямар саад, тотгор тохиолдохыг таашгүй.